ГССҮТ-ийн эмч нарын булхайг дэлгэлээ
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар улсын эмнэлгийг ашиглан өөрийн хувийн дурангийн аппаратаар, гэр бүлийн гишүүний компаниас ханган нийлүүлэлтийг чанарын баталгаажилтгүйгээр, эмийн сангаар дамжуулан нийлүүлэлт хийхгүйгээр авч хиймэл үе, имплант хэрэглэдэг байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоосон байна. Эдгээр баталгаагүй эмнэлгийн хэрэгсэл, хиймэл үе, имплантыг хагалгааны тасгийн өрөөнүүдэд өөрсдийн “мэдэлд” хадгалан, нэг үеийг 3500-4500 ам.доллароор үе суулгах хагалгааг хийж байсан аж.
news.mn
URL: