Д.Оюунхорол: Монгол төрийн түүхэнд байгаагүй эмгэнэл

1d7fdbf10113164abig

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр алгасахгүй Ерөнхий сайд Алтанхуяг судалгаагаар түүхэнд байгаагүй шилдэг Засгийн газрын тэргүүн, улс төрчөөр шалгарсан тухай  захиалгат мэдээ гарах болсон нь үзэгчдийг ихэд бухимдуулахад хүргэжээ. Энэ талаарх МАН-ын бүлгийн байр суурийг сонирхсон сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хариулахдаа ‘’Рейтингийн судалгаа гээчийг захиалгаар  хийлгэж Монголд байхгүй нэр хүндтэй улс төрч,  Ерөнхий сайд мэтээр  өөрийгөө магтуулж байгаад  өмнөөс ичиж нүүр улайж байна. Бидний мэдэхийн сүүлийн 20 жилд Алтанхуяг шиг  нэр хүндгүй чадваргүй ерөнхий сайд байгаагүй юм шүү. Шуудай нүүрс зөөж, ард түмнийхээ амьдралыг сайжруулна гэж яриад  эдийн засгаа элгээр нь хэвтүүлж  байгаа нь үнэн шүү” хэмээн ширүүхэн шүүмжлэв. Тэрээр мөн хэлэхдээ “Ерөнхий сайдын ажлын үр дүн  одоо юунд хүргэж байгааг та бид харж байна. Ийм цагаандаа гарсан худалч хүн Монгол Улсын Ерөнхий сайдын хүндтэй  суудалд сууж байгаа нь  энэ төрийн эмгэнэл юм даа. Өдөр бүр худлаа ярьж  суудалдаа үлдэхийн тулд  хор найруулж, амиа ч худалдахаас буцахгүй болсон байгааг нь хараад сэтгэл эмзэглэж байна. Монгол төрийн хууль ёс, зарчим, Монгол хүний  мөс жудгыг  өдөр бүр сүйтгэж байгаа нь  урьд өмнө нь  энэ төрийн түүхэнд байгаагүй эмгэнэл болж байна. “ гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих