М.Баярмагнай ядуу түмнээ доромжилжээ

М.БаярмагнайЗуд болоход нохой зоолж, зовлон болоход лам таргална гэдэг үг өнөөдөр бага зэрэг өөрчлөгдөн “Эдийн засгийн хямрал болж, юмны үнэ нэмэгдэхээр хошин шогийн алиа салбадай нар баяжиж, аархах нь хэрээс хэтэрлээ” гэвэл зохилтой. Хошин урлагийн хамтлаг дотроо хамгийн ур чадвар муутай, авъяас билэг тааруухан жүжигчдээс бүрдсэн нь “Маск” хамтлаг. Тус хамтлагийн жүжигчин М.Баярмагнай саяхан ядуу ард түмнээрээ баахан доог тохуу хийгээд авчээ. Тэрбээр өөрийн фэйсбүүкийн дагагч нартаа ухаалаг гар утас бэлэглэнэ хэмээн “Тунгалаг тамир” киноны Итгэлт баян “Идэцгээ ууцгаа, орой цүү хаяцгаана шүү” хэмээн ядууст томордог шиг зүйл болжээ. Тэр үед мань эр халамцуу байсан уу, яасан юм. Маргааш нь М.Баярмагнай фэйсбүүк хуудсандаа “Ганцаараа 22.000 ухаалаг гар утас зөөнө гэдэг жаргалтай зовлон юмаа. Туслах хүн байна уу?” гэж хошгируулсан байна. Нийт 22 мянган дагагчтай гэж бодохоор түүний халааснаас 22 тэрбум төгрөг гарч гэмээ нь хүн бүрт ухаалаг шинэ гар утас бэлэглэнэ.

Хошин шогийн жирийн нэг жүжигчин ингэж баяжсан уу гэвэл юу л бол. Ядуу тарчиг өссөн хүн хамгийн баярхуу байдаг гэж үг бий. Баянхонгорын төв дээр толгой цувдай идэж өссөн М.Баярмагнай алтан тайзан дээр алиалагч хийж, ад зэтгэр шиг муухай авгайн дүр бүтээгээд хэдэн халтар төгрөг олдог бололтой. Олсон хэдэн төгрөгөө аятайхан хямгадаад явахгүй “Маск”-ын жүжигчид энд тэнд мөрийтэй тоглож, зугаа цэнгээнд үрж яваа дуулддаг.

Ингэж явахдаа М.Баярмагнай ядуу зутруу ард түмнийхээ сэтгэл зүй рүү дайралт хийж, баян хүний дүр эсгэж яваа царай нь энэ. Хэдэн сарын өмнө “Маск”-ын эзэн П.Эрдэнэзаан дуучин Л.Дэлгэрмөрөн “Женко” Х.Баттулгын хүү Б.Жавхлан нартай муудалцаж, бааранд зодолджээ. П.Эрдэнэзааныг өмөөрч дундуур нь орсон М.Баярмагнай гараа хугалуулсан удаатай. Өнөөдөр төрөл арилжсан тэр алиалагч ямар хүн байснаа мартжээ. Анх “Өнгөт инээд” хамтлагт дуучнаар орсон М.Баярмагнай “Дурлалын сүм” мюзиклийн дараа авъяас чадваргүй гэдгээр “жийгдэх” шахав. Тэрбээд хамтлагийн захирлынхаа нүд чих болж, хамт ажилладаг урай’бүтээлчдээ хайр найргүй матаж чадсаны хүчинд хамтлагтаа тэсэж үлдсэн. Харин өнөөдөр тэрбумтан шиг баярхаж яваа М.Баярмагнай сархад ханхлуулсан амаараа “Лхагваа, Бооёо, Аглуугийн гавъяат гэж юу байдгийн. Эрдэнэзаан ахыг гавъяат авчих юм бол би дараа нь хүссэн ч хүсээгүй ч тэр тэмдгийг энгэртээ аваад зүүчихнэ” хэмээн Үйлдвэрчний ордны ажилчдад агсамнаж явсныг олон хүн өнөөдөр мартаагүй явна.

 

 

ОДОО ЦАГ


URL:

Нэр: Зочин Огноо: 20 November 2014

Хаха үүнийг ямар мэдээлэл гэх вэ? Атаархсан хүний хов жив гэх үү? Ингэж хүн муулахаа болиоч!!! Хар мэдээ цацаад л, утгагүй юм.

Нэр: Anonymous Огноо: 7 February 2015

ataarxal bish bxaa

Нэр: Зочин Огноо: 22 September 2015

Бооео аглуугийн л явуулга биз дээ тэр тусмаа бооео гэж чотгор шулам шугэлсэн юм шиг оороос нь илуу гарчих бий гээд л одор шонгуй муу юм хийж явдаг нэг босоо ороолон болчихсон нэг хун ба

Нэр: ерөнхийлөгч Огноо: 21 January 2016

Атаархдагаал болчхоод оо

Нэр: Zochin Огноо: 12 May 2016

Bitgii xudlaa negniigee tegj bgaa sh .Ataarxsan xvnii yaria bn

Сэтгэгдэл бичих