Эмэгтэй хүнд эр цэргийн албанд зарлан дуудах хуудас өгчээ
Улс орны эдийн засаг хүнхэн байгаа ч гэсэн жил тутам төрийн албан хаагчдын цалинг нэмж, ажиллах орчинг сайжруулах чиглэлээр засаг төр чамлахааргүй олон ажлыг хийж байгаа ч харамсалтай нь төрийн албан хаагчид эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандах явдал байсаар байна. Магадгүй энэ нь мэргэшсэн төрийн албан хаагчдыг намын ялгаанаас болж хальж, сольсноос болж ажлын тужршлага, мэдлэг чадвар султай албан хаагчид шинээр ажилд орсонтой холбоотой байж болох юм.
Учир юу вэ гэвэл, БЗД-ийн Цэрэг татлагын комиссийнхон дүүргийнхээ … дугаар хорооны нээгэн бүсгүйд, эр цэргийн албаны зарлан дуудах хуудас хүргүүлжээ. Хараажийн нэр нь хүртэл эмэгтэйлэг байхад үл анзааран зарлан дуудах хүргүүлж байдаг төрийн албан хаагчид ажилдаа хэрхэн хандаж байгаа нь ойлгомжтой. Холбогдох газраас ажилдаа хайхрамжгүй, хариуцлагагүй хандсан энэ мэтийн албан хаагчдаа хариуцлага тооцож, олон нийтэд хандан тайлбар өгөх нь зүйтэй биз ээ…
Монголын төр засаг хэзээнээс эхлэн эр цэргийн жинхэнэ албанд эмэгтэйчүүдийг татаж эхлээ вэ…
А.Галт
URL: