Хамгийн үнэтэй спортын 10 брэндийг нэрлэжээ
“Forbes” сэтгүүлээс энэ оны хамгийн үнэтэй спортын брэндүүдийг нэрлэжээ. Жагсаалтыг сагсан бөмбөгчин ЛэБрон Жэймс тэргүүлсэн байна. Түүний нэр бүхий брэнд үнэлгээ 37 сая ам.доллар аж. Жагсаалтын хоёрдугаарт мэргэжлийн гольфчин Тайгер Вүүдс 36 сая ам.доллараар бичигджээ. Түүнийх өнгөрсөн онд 46 сая ам.доллараар үнэлэгдэж байв.
ХАМГИЙН ҮНЭТЭЙ СПОРТЫН БРЭНДҮҮД
# | Брэндийн нэр | 2014 оны үнэлгээ /сая ам.доллар/ | 2013 оны үнэлгээ |
1 | ЛэБрон Жэймс | 37 | 27 |
2 | Тайгер Вүүдс | 36 | 46 |
3 | Рожер Федерер | 32 | 46 |
4 | Фил Микелсон | 29 | 25 |
5 | Михендра Сингх Дони | 20 | 21 |
6 | Усэйн Болт | 19 | 20 |
7 | Кристиан Роналдо | 17 | 13 |
8 | Коби Брайнт | 15 | 19 |
9 | Лионел Месси | 12 | 13 |
10 | Рафаэль Надаль | 10 | бүртгэгдээгүй |
Т.Мунаа
- See more at: http://sport.time.mn/content/49930.shtml#sthash.KW1JPViY.dpuf
URL: