Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган “Азийн наадмыг шигшээ багаараа хаяад ирмээр байсан”

Азийн спортын 17 дугаар наадмаас анхны аваргаа төрүүлсэн Монголын Боксын холбооныхон өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монголын боксын тамирчид энэ удаагийн Азийн наадамд маш сайн оролцож, Д.Отгондалай алтан медаль авсан. Энэ нь боксчдын хувьд Азийн наадмаас авч байгаа анхны алтан медаль юм. Гэхдээ шүүлтийн хувьд багагүй асуудалтай байсан гэдгийг холбооны удирдлагууд хэлж байсан юм. Манай хөнгөн жингийн тамирчид бараг бүгд медаль авах боломжтой байсан боловч чадаагүй билээ. Эмэгтэй тамирчин М.Нандинцэцэг болон Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат, Н.Төгсцогт нар алтан медаль авах боломжтой байсан ч шүүлтийн золиос болсон гэдгийг хэлж байлаа. Мөн Н.Шинэбаяр, Чинзориг нар хөмсөг нь задарч харамсалтайгаар хасагдсан ба  хүнд жингийнхэн хэдийгээр медаль авах хэмжээнд байгаагүй ч урагш давшиж, дайчин тулалдсан гэдгийг ч хэлж байсан юм. Манай шигшээ багийнхан энэ наадмаас 3-4 алтан медаль авах зорилготой оролцсон юм байна. Тус наадмын үеэр Монголын боксын шигшээ баг тэмцээнийг хаях хүсэлтэй байсан боловч, тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулахаас болгоомжилсон юм байна. Ирэх 11 дүгээр сард БНСУ-ын Жэжүд болох Дэлхийн боксын холбооны хурлын үеэр эдгээр асуудлыг шийдүүлэх хүсэлт тавьж, нааштай хариу сонсоно гэдэгтээ итгэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

Ингээд шигшээ багийн тамирчдын хэлсэн үгнүүдээс товчхон сийрүүлье.

Шигшээ багийн зөвлөх, Ардын багш Банди: “Шигшээ баг байгуулагдаад би хүүхдүүдтэйгээ ажиллаж эхлээд байна. Бид рингэн дээр хол илүү гэдгээ харуулах ёстой”

Шигшээ багийн дасгалжуулагч Батсүрэн: “ Б.Түвшинбат Казахын боксчин Дэлхийн аваргыг гурван үе зодсон. Даанч шүүлт нөгөө талд байлаа”

Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган: “Тэмцээнийг хаяад явчихмаар байсан. Даанч тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулах вий гэж айсан”

Гавьяат тамирчин Н.Төгсцогт: “Тэр тамирчинтай дахиад олон таарах байлгүй дээ”

Хөдөлмөрийн баатар Г.Сэрдамба: “Бид өөрсдөө дэлхийн хэмжээний шүүгчтэй болохгүй бол энэ асуудал дахиад гарах байх”

Азийн наадмын хүрэл медальт М.Нандинцэцэг: “Би мөнгөн медалийн төлөө өөрийгөө 100 хувь дайчилж чадаагүй болохоор ялалтаа луйвардуулсан гэж хэлэхгүй”

Азийн наадмын аварга Д.Отгондалай: “Би өөрийгөө чи энд аварга болох гэж ирсэн гэж зоригжуулсан”

 

 

 

 

 

 

 

 

uls


URL:

Сэтгэгдэл бичих