“Samsung” компанийн орлого 60 хувиар буурна гэв
Дэлхийн гар утас, телевиз үйлдвэрлэгч томоохон компани болох Өмнөд Солонгосын “Samsung Electronics”-ийн гуравдугаар улирлын орлого 60 хувиар буурах магадлалтай байгаа талаар урьдчилсан тооцоо гарсан байна.
Ашиг орлого ийнхүү буурах болсон нь “Galaxy” ухаалаг гар утасны эрэлт буурснаас үүдсэн аж. “Samsung Electronics”-ийн хамгийн том бизнес болох ухаалаг гар утас нь өрсөлдөгч “Apple”, “Xiaomi”, “Lenovo”-гийн том дэлгэцтэй, хямд утаснуудаас илүү тоогоор борлуулагдаж чадахгүй болсон байна.
Шинжээчид тус компанийн орлого гуравдугаар улиралд 5.2 их наяд вон болно гэж тооцоолж байжээ. Компани санхүүгийн үнэлгээгээ энэ сарын сүүлчээр нийтлэх гэнэ. /ВВС/
Эх сурвалж:
URL: