Б.Бүлтэн нарыг шүүх хурал эхэллээ

adc71fb6253d0e0426ab0694fbf1aa4fbig

“Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” гэх үндэслэлээр Хүний гавьяат эмч Б.Бүлтэн, С.Энхзаяа, н.Цовоо, н.Мөнхцэцэг, Соёлмаа нарын таван хүнд холбогдох хэрэг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагт эхэллээ. Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс шинжээч н.Энхтуулыг оролцуулах хүсэлтэй байсан ч шүүх хуралдааныг эхлүүлжээ.

Уг хэргийн шүүх хурал өмнө нь гурван удаа товлогдсон ч хойшлогдоод байсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн бүрэн цугласан гэж үзэж, шүүх хурлыг эхлүүлээд байна.

Хэргийг сануулбал өнгөрөгч 2013 онд III амаржих амаржих газарт  Баянзүрх дүүргийн иргэн Ц дөрвөн кг гаруй жинтэй хүүхэд төрүүлсэн байна. Том хүүхэд тээж байгаа гэдэг үндэслэлээр иргэн Ц-д кесарево хагалгаа хийхдээ эхэсийг  нь гүйцэд гаргалгүй саванд үлдээснээс гурван удаа хагалгаанд орж, амь насаа алджээ. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дүгнэлтээр эмч нар ажил үүрэгтээ хайнга хандаж,  хохирогч эмэгтэйн саванд эхэсийг дутуу үлдээснээс үүдэн амь насаа алдсан гэж дүгнэсэн байна.

Эх сурвалжийн мэдээллээр  Гавьяат эмч Б.Бүлтэн өмнө нь энэ төрлийн хэрэгт шалгуулж байсан ч 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд прокурорын шатнаас  хэрэг нь хэрэгсэхгүй болж байжээ .Тэднийг Эрүүгийн хуулийн 106.2-т заасан үндэслэлээр БЗД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж харьяа прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм. Хүний гавьяат эмч Б.Бүлтэн нарын гэм буруутай нь тогтоогдвол албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай юм байна.

factnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих