ЦЕГ-ын халаа сэлгээ
ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Ж.Амгалан ОХУ-д суралцахаар болсон. Тэгвэл түүний оронд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга П.Энхтогтохыг томилох шийдвэрийг ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав гаргасан байна.
П.Энхтогтох нь ЦЕГ-ын Тусгай хэлтэс, ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан туршлагатай нэгэн. Харин түүний эрхэлж байсан албан тушаалд ЦЕГ-ын Тусгай ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байгаа туслах комиссар Н.Алтанбаганыг томилохоор болж, Тусгай ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Г.Эрхэмбаярыг томилохоор төлөвлөсөн байна.
URL: