Т.Санчирыг Япончууд урьсан уу ?
Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Азийн XVII спортын наадмын сагсан бөмбөгийн төрөлд амжилттай оролцсон Монгол Улсын үндэсний шигшээ багийн тоглогч Т.Санчирт Японд тоглох санал ирсэн тухай зарлалаа.
Их аварга өчигдөр твиттер хуудастаа “Т.Санчирт Японд тоглох санал ирж байна. Холбогдох утас байна уу” хэмээн бичжээ. Чадварлаг тоглолтоороо Инчоны наадамд ялгарч, Азийн шилдэг гурван сагсан бөмбөгчийн нэгд багтсан Т.Санчир эх орондоо ирээд удаагүй байна.
Х.Эрдэнэ
Эх сурвалж: Монголын үнэн
URL: