Иогоор хичээллэх 9 шалтгаан
1. Эрүүл байх хамгийн эхний бөгөөд энгийн дүрэм бол хөдөлгөөнтэй байхад оршино. Иог бол хамгийн зохимжит хөдөлгөөнүүдийн бүрдэл юм.
2. Агаарын бохирдол ихтэй хотод амьдарч буй Та бидний хувьд иогоор хичээллэн амьсгалын дасгал хийснээр хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, улмаар биед хадгалагдаж үлдсэн хорт нэгдлүүдийг биеэс гадагшлуулдаг.
3. Иогийн гүн ухаанд өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдээ хүмүүжүүлэх хамгийн энгийн амьдрах ухаан бий.
4. Дэлхийн хүн амын 80 орчим хувь нь нурууны ямар нэг зовиур, эмгэгтэй байдаг байна. Иог нурууны өвчнийг бүрэн илааршуулж, анагаах чадалтай.
5. Иог таны бодисын солилцоог эрчимжүүлж, тэнцвэржүүлдэг тул та хоол сойж, эм уулгүй турах боломжтой.
6. Сүүлийн үед мэдрэмжийн тухай их ярих болжээ. Өөрийн биеэ бүрэн мэдрэх мэдрэмжээс бусад мэдрэмж эхэлнэ.
7. Зүрх хүний чухал эрхтэн. Зүрхээ хайрлая гэвэл иогийг сонгоорой.
8. Болж өнгөрсөн хийгээд болоогүй байгаа зүйлийн тухай бодох нь стресс үүсгэдэг бөгөөд иог Танд одоо цагтаа байх чадварыг олгоно.
9. Иог бол өөрийгөө мэдрэх, оюун ухаан бодол санаагаа төвлөрүүлэх таатай боломж юм. Иймд Та өөртөө цаг гарган, бие, сэтгэл, оюуны тайвшралыг амсаарай.
URL: