Х.Тэмүүжин гишүүн бол хулхи брэндийн хаан
Сонгууль дөхөж байгаа болоод ч тэрүү улс төрчид өөрсдийгөө рекламдахын тулд янз бүрийн дүрд хувирч байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ядуу хүний дүрийг сонгож авсан байх жишээтэй. Тэрээр саяхан нэг телевизэд ярилцлага өгч байх юм аа. Хөтлөгч түүнээс:
-Та хувцсаа хаанаас худалдаж авдаг вэ? гэж асуухад
- Хорооллийн дэлгүүрүүдээс л авчихдаг ш дээ” гэв. Хөтлөгч гайхсан янзтай та чинь брэндийн хувцас өмсдөггүй юм уу? хэмээн лавлахад
- Өмсдөг. Гэхдээ хулхи брэндийг нь. Манай хорооллын дэлгүүрүүдэд жинхэнэ брэндийнх юм шиг шошготой хувцаснууд байдаг болохоор тэндээс аваад л өмсчихдөг ш дээ” гэх үгс гишүүний амнаас урсаад гарчихав. Ямар ч хүн телевизийн камерын өмнө буруу зөрүү ярих нь бий. Гэхдээ түүний эл яриа хэнэггүй, бодлогогүйнх биш нь хэнд ч ойлгомжтой байв. Учир нь тэрээр ярьж буй яриандаа дэндүү итгэлтэй, үнэхээр “happy” байгаа харагдсан. Хаан хүн л өөрийнхөө хэлж буй үгэнд аз жаргалтай байдаг шиг Х.Тэмүүжин гишүүн тэрхэн мөчид үнэхээр аз жаргалтай харагдана лээ. Яг л би хулхи брэндийн хаан гэх шиг болов. Улс төрд бол түүний энэ төрхийг өрөвдүүлэх PR–ын хэлбэр гэдэг. Ядуу улс төрчийн дүрээр уншигч, сонгогчиддоо таалагдах гэсэн пиар нь даанч уншигдаад байх юм даа.
Т. Алтаа.
URL: