“Гурван бүдүүн” хамтлагийн залуус Солонгост осолд оржээ
Монголын рок поп урлагт өвөрмөц нэр, өнгө төрхөөрөө гарч ирсэн “Гурван бүдүүн” хамтлаг БНСУ-ын Сөүл хотноо “Best of Hits”тоглолтоо хийхээр Солонгосыг зорьсон билээ. Тэд энэ сарын 4-нд буюу Азийн наадмын хаалтын өдөр Монголын багийн тамирчид болон БНСУ-д ажиллаж, амьдардаг залуустай нэгэн үдшийг хамт өнгөрөөжээ. “Гурван бүдүүн” хамтлагийнхан Инчёны онгоцны буудал руу явах замдаа осолд орсон гэнэ. Тэднийг хүргэж явсан машиныг хурдны зам дээр нэг машин мөргөсөн байна. Ослын улмаас уран бүтээлч залуус ноцтой гэмтэл аваагүй ч хамт явсан хоёр хүн нь эмнэлэгт хүргэгдсэн байна.
URL: