129 дүгээр цэцэрлэгээс болоод ганцаараа үлдсэн хүүхэд маань гэрээ шатаачих шахлаа

50244

-УЛСЫН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ХИЙРХЭЛ ХЭТЭРЧЭЭ-

Баянзүрх дүүргийн улсын тэргүүний гэх 129 дүгээр цэцэрлэгийн  гадаа өглөө болгон эцэг, эхчүүд  бужигналдах болжээ. Яарч сандарсан эцэг, эхчүүд хүүхдүүдээ тэвэрсээр цэцэрлэгийн рүү гүйх аж. Гэвч цэцэрлэгийн ажилтнууд дотогш оруулахгүй хэмээн хаалгаа дотроос нь түгжжээ. Хүүхдээ ангид нь оруулчихаад гарч ирэх хүмүүсийг зүүн хаалгаар гаргаж байв. Тэнд бөөн бужигнаан болж байлаа. Нэг эмэгтэй уйлчихсан хүүхдээ тэврээд зогсож байсан юм. “Эгчээ та оруулчих тэгэх үү. Би ажлаасаа хоцрох гээд байна. Гэрт хүүхэд харах хүн байхгүй” гээд л гуйгаад байх. Харин цэцэрлэгийн жижүүр багш “Чи эрт босохгүй яасан юм. Оруулахгүй. Чамаас болж захиралд загнуулж чадахгүй” гээд өөдөөс нь загнаж байх. Мөн хүүхдээ тэвэрсэн залуу хосууд цэцэрлэгийн хашааны гадаа муудалцаад зогсож байна. “Чи, эрт босохгүй яасан юм. Осол гарснаас болоод түгжрэл гараагүй байсан бол хоёр минут хоцрохгүй байсан” гээд л муудалцаж байна лээ.

Хүүхдээ тэврэн намрын сэрүүнд зогсох эцэг эхчүүд болон хүүхдүүд зогсож байлаа. Хүүхдийнх нь гар, хөл даарсан гээд уйлаад зогсож байгаа ээж ч байв. Охины ээж  “Яаж ч эрт гараад амжихгүй юм аа. Нэг хоёр минут хоцорч байна. Тэгэхэд л цэцэрлэгийн багш нар ерөөсөө оруулахгүй юм. Уг нь амьдрал ойлгомоор байна. Хүүхдээ цэцэрлэгт нь оруулж чадахгүйгээс болоод ажлаасаа хэд хэдэн удаа хоцорсон. Тэгээд ажилдаа дахиж хоцрох юм бол хална шүү гэх санууллага авсан. Одоо би ажлаасаа хөөгдөх байхаа” гэж хэлээд хүүхдээ тэврээд гүйв.

ХОЁРХОН МИНУТ ХОЦОРЧИХСОН ЮМ АА”

129 дүгээр цэцэрлэгийн ойр орчимд машин тавих зай байдаггүй юм байна. Машин зогсох ямар ч боломжгүй, түгжрэлтэй болохоор цэцэрлэгийн гадаа ирсэн ч машинаа эцэг, эхчүүд байрлуулах гэж хүлээсээр 2-5 минут хоцордог ажээ. Машины зогсоол байхгүйгээс болж хүүхдээ цэцэрлэгээс нь  хоёр минут хоцороосноос болоод гэр лүүгээ эргээд авч явдаг болжээ. Энэ талаар өөрийгөө Г.Баттүвшин хэмээн танилцуулсан залуугаас цөөн асуултад хариулт авлаа.

-Яагаад эрт ирж болоогүй юм бэ?

-Үнэндээ Нарантуул зах руу бүх машин ирэхээр нам түгжирчихдэг. Өнөө өглөө осол гараад байрнаасаа хөдлөлгүй 40 минут хоцорлоо. Түгжрэлээс арай гэж гараад ирсэн хоцорчихлоо. Бас машин тавих газар байхгүй хэдэн минут хоцорчихсон. Цэцэрлэгийн ойр орчимд өглөө бас л түгжрэл үүсдэг. Энэ мэт өөрөөс шалтгаалахгүй зүйлсээс болоод хоцорчихлоо. Хүүхдээ гэрт нь цоожлоод ажилдаа явахааас

-Танай хүүхэд хэдэн настай вэ. Гэртээ ганцаараа байж чадах уу?

-Манай хүүхэд гурван настай. Өнгөрсөн долоо хоногт цэцэрлэгээс нь хоёр минут хоцорчихоод ирсэн бас оруулаагүй. Хүүхдээ өгөх гээд хэрүүл хийсэн цэцэрлэгийн багш нар нь хэл амаар доромжилж байна лээ. Тэгээд оруулж өгч чадалгүй явсан. Тэр өдөр манай хүүхэд гэртээ ганцаараа байхдаа  шүдэнзээр тоглоод гэрээ шатаачих шахсан.  Хөшигний нэг хэсгийг шатаах гэж оролдсон байсан. Азаар яаж гал авалцаагүй юм. Бас сая зөрөөд явдаг эмэгтэй хүүхдээ ажилдаа аваад явж байна гэж ярьсан. Өчигдөр хүүхдээ цэцэрлэгээс нь хоцороочихсон чинь оруулаагүй гэсэн. Тэгсэн цэцэрлэгийн ажилтан “эрт босохгүй яасан юм бэ. Чамаас бусад нь эрт ирж болоод байна”гэж загнаад хөөгөөд явуулсан байна лээ. Хүүхдээ гэрт нь ганцааранг нь цоожлоод үлдээсэн цонхны тавцан  дээрээ гарчихсан  цонхоо онгойлгоод  зогсож байсан гэсэн. Тэгээд ажил руугаа авч явсан байна лээ” гэв.

Баянзүрх дүүргийн улсын тэргүүний 129 дүгээр цэцэрлэгийн  гадаа ийм л бужигнаан болж байна. Улсын цэцэрлэгийн ажилтнуудын хийрхэл хэрээс хэтэрч байгаагийн илрэл энэ буюу.  Тус цэцэрлэгийн захирал саяхан солигдсон гэнэ. Алдармаа гэх эмэгтэй цэцэрлэгийн захиралаар томилогдож ирээд л дотоод журам гаргаж 8:30 цагаас хойш цэцэрлэг рүү хэнийг ч бүү оруул. Оруулах юм бол цэцэрлэгийн жижүүр, багш нарт арга хэмжээ авна” гэж гаргасантай холбоотой юм байна. Шинэхэн ирсэн захиралдаа нэр хүнд олох гэсэн ажилчид ийн хийрхэж эхэлжээ. Мөн тус цэцэрлэгийн хүүхдүүдээс хууль бусаар мөнгө хураах гэж байгаа гэх мэдээлэл ирж байсан юм. Энэ талаар бид дахин хүргэх болно. Хорих газрууд хүртэл нээлттэй хаалганы өдөр хэмээн иргэдэд улам л нээллттэй болж байхад энхрий бяцхан үрс сурч байгаа цэцэрлэг хаалгаа дангинатал дотроос нь цоожилдог болжээ.

medee.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 14 December 2018

Хүүхдийн тухай бичиж байж юун хорих газар вэ тиим сүрхий юм бол бодитой юм бичээч гүйгээрэй хаалаа шүү гээд лоруулдагшд

Сэтгэгдэл бичих