Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдсан эхний айлууд энэ сарын 15-нд шинэ байрандаа орно

p193mo7qej1q7tirqb71b3e4va1

УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр” нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагаа хөтөлбөрт тусгагдсаны дагуу, НИТХ-аас тогтоосон 21 байршилд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүд эхний ээлжийн 4000 орчим орон сууцыг  2014 оны 4, 2015 оны 1-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин өнөөдөр “Хера пропертийз” ХХК СХД-ийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр ханын материал орчимд барьсан 189 айлын гурван блок орон сууцны барилгаа Улсын комисст хүлээлгэн өгөх гэж байна. Улсын комисс хүлээгээд авчихвал Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан эхний айлууд 10-р сарын 15-нд шинэ байрандаа орно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих