Монголын улс төрчдийн амрагийн паян
Израйлийн ерөнхий сайд асан Моше Кацавыг удирдлага дор нь ажиллаж байсан олон бүсгүйчүүд хүчингийн хэрэгт буруутгаж, АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон Моника Левинский хэмээх бүсгүйтэй амрагийн харилцаатай байсан нь илэрч, Италийн ерөнхий сайдын залуу охидтой утсаар ярилцаж буй бичлэг ил болж, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Жули Гайет хэмээх жүжигчин бүсгүйтэй хамт байгаа зураг хэвлэлүүдэд нийтлэгдэж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Алина Кабаева хэмээх гимнастикч бүсгүйтэй олон жил нууц амрагийн харилцаатай байгаа гэдэг шуугиан дэгдэж, улс төрчдийн хувийн амьдрал, нууц амрагийн асуудлыг дэлхий нийтээр сонирохдог. Тэгвэл Монголын улс төрчид ч энэ жагсаалтнаас хоцорсонгүй.
ОНГОЦ, УЛААН САРНАЙ, МИСС БҮСГҮЙ
Монголын улс төрчдөөс хамгийн олон эхнэр сольсон хүнээр Ерөнхий сайд асан С.Баярыг нэрлэдэг. Тэрбээр сүүлийн үед эх орондоо байнга суурьшихаа болиод нэлээд хугацаа өнгөрч байгаа билээ. Өвчний улмаас Ерөнхий сайдынхаа албыг өгсөн тэр цагаас хойш АНУ руу гүйдэлтэй болсон түүнийг анхны эхнэр О.Гэрэлтуяагаасаа төрсөн гурван охинтойгоо ойр байхыг хүсдэг болсон гэлцэх юм. Үнэн худлыг бүү мэд. Ямартай ч түүний анхны эхнэр О.Гэрэлтуяагаас гарсан гурван охин Америкт амьдардаг гэнэ билээ. Харин анхны эхнэр О.Гэрэлтуяа нь “Мандала” хэмээх бясалгалын төв нээн ажиллуулж байгаа гэнэ билээ. Харин Ерөнхий сайд асан С.Баярын хоёр дахь эхнэр бол Х.Хулан. Тэрбээр Х.Хулантай гэрлэхдээ “Бид хоёр намын даалгавраар бус сэтгэлээрээ гэр бүл болцгоосон” гэж ярилцлага өгч байсан ч сэтгэлээрээ нийлсэн хосын амьдрал хоёрхон жил үргэлжлээд хоёр тийш болсон. Мөн энэ зуур мисс, загвар өмсөгч Оюунгэрэлтэй бас нэр холбогдоод амжсан. Тухайн үед онгоцны шалан дээр сарнай дэвсэж, мисс Г.Оюунгэрэлтэйй тусгай нислэгээр хил давж байсан гэдэг мэдээлэл сонин хэвлэлээр тарж, багагүй дуулиан дэгдээж байлаа. Харин хамгийн сүүлийн мэдээлэл бол С.Баяр хүүтэй болсон тухай. Ганц бие амьдралаар олон жил явсан тэрбээр Ариунсувд хэмээх 30 гаруй насны залуу бүсгүйтэй ханилж, залуу гэргий нь нярайлж, С.Баярыг 56 насанд нь үрийн зулай үнэрлүүлж, самсааг нь шархируулсан гэнэлээ.
МӨЛХӨӨ САЙД
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан Ши.Батбаяр сэтгүүлчидтэй хөдөө явж байхдаа нэгэн бүсгүй рүү мөлхөж, ор хөнжлийг нь сөхөж, багагүй дуулиан дэгдээсэн. Үүнээс үүдэн “мөлхөө сайд” гэдэг нэр хүртсэн Ши.Батбаяр сайдын улс төр дэхь байр суурь ч тэгсхийгээд намдаж байсан удаатай.
Х.ТЭМҮҮЖИН САЙДЫН НУУЦ АМРАГ ТОМ ХҮҮГЭЭС НЬ ГУРВАН НАСААР ЭГЧ
Монголын хууль зүйн сайд Х.Тэмүүжин Г.Сарангэрэл хэмээх охинтой нууц амрагийн харилцаатай гэсэн мэдээлэл олны анхаарлын төвд байгаа. Сайд энэ мэдээллийг үгүйсгэж, өмгөөлөгч олж өгөхөд нь тусалсан гэж ярьсан юм. Харин Г.Сарангэрэл хэвлэлүүдэд сайдтай сексийн харилцаатай байсан хэмээн мэдэгдэж нууц амраг байснаа хүлээн зөвшөөрсөн Монголын ахны бүсгүйгээр Г.Сарангэрэл тодроод байна. Тэрээр Х.Тэмүүжин сайдыг эр хүн шиг байж чадаагүй, өөрийг нь үгүйсгэсэнд асар их гомдолтой байгаа. Х.Тэмүүжин сайдын хувьд эхнэр гурван хүүхэдтэй. Түүний том хүү Г.Сарангэрэлээс ердөө л гурван насаар дүү. Х.Тэмүүжин сайдын том хүү өнгөрсөн онд 17 нас хүрсэн бол өөрийгөө Х.Тэмүүжинтэй сексийн харьцаатай байсан гэж илэн далангүй ярьж байгаа Г.Сарангэрэл өдгөө 19 настай юм байна. Хамгийн ноцтой нь Г.Сарангэрэл хэвлэлийнхэнд Х.Тэмүүжин сайдын бас нэгэн амрагийг өөрийн амаар илчиллээ. Тэрээр “Өөрийг нь сайдтай холбож өгсөн Алтанчимэг буюу Ажу гэдэг охин Тэмүүжин сайдтай мөн л амрагийн харьцаатай байсан” хэмээн мэдэгдэв.
САНГИЙН САЙДЫН ЗАЛУУ ЭХНЭР
Сүүлийн жилүүдэд УИХ-ын зарим гишүүдийн дунд эхнэрээ залуужуулдаг мода эрчимтэй дэлгэрчээ. Энэхүү мода УИХ-ын гишүүн Ч.Улааныг тойрсонгүй, дайраад өнгөрчээ. Түүний анхны хань, жаргал зовлонгоо хуваалцаж, төрийн түшээ болтол нь хамтдаа зүтгэсэн гэргийг Б.Буд гэдэг. Тэрээр Дарьгангын уран дархан Балдан-Очир гуайн охин бөгөөд нэлээдгүй өндөр боловсролтой бүсгүй юм гэнэ лээ. Тэд томоо болсон гурван охинтой бөгөөд хоёр охин нь гадаадад, бага охин нь дунд сургуульд сурдаг юм билээ. Энгийн даруухан амьдарч байсан эрхэм гишүүн нэг л өдөр авааль гэргийгээ хөгшин хэмээн “ад” үзэж, нийслэлийн 5-р сургуулийн ойролцоо байр авч өгөөд өрх тусгаарлажээ. Харин өөрөө насны зөрүүтэй “хэнз” амрагтайгаа Богд уулын аманд тансаг хауст амьдрах болоод байгаа гэнэ.
ХОЁР ЭХНЭРТЭЙ Д.ДЭМБЭРЭЛ
УИХ-ын хамгийн ахмад гишүүн болох Д.Дэмбэрэлийн талаарх мэдээлэл олны дунд багагүй шуугиан дэгдээдсэн. Түүний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тун ноцтой гэж болохоор баримт дэлгэдэг бөгөөд Д.Дэмбэрэл гишүүний багын найз Ховд аймгийн МАХН-ын дарга асан Батмөнх насан эцэслэхдээ өөрийн бага охин Б.Гантогтохоо харж хамгаалж, санаа тавьж, тусалж явахыг аминчлан захисан гэдэг. Найзыгаа талийгаач болсоны дараа охин Б.Гантогтохыг нь өөрийн туслахаараа ажиллуулж байгаад эхнэрээ болгосон тэрбээр нас, намба чацуу эхнэр Долгорсүрэнгээ төр, засгийн арга хэмжээ, ард түмний өмнө л дагуулж явдаг гэсэн мэдээллүүд хэвлэлээр гарч байлаа.
ХОЁР ДАХЬ ЭХНЭРИЙН ЖАГСААЛТ
Хоёр дахь амьдралаа зохиосон эрхэм гишүүдийн жагсаалт гэвэл уртаас урт жагсаалт гарна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхны эхнэр Ганчимэгээсээ салж, Х.Сэлэнгээ гэх бүсгүйтэй ханилсан. МАН-ын листийн нэгдүгээрт жагсаж УИХ-ын гишүүн болсон экс Ерөнхий сайд маань ч эхнэрээ солиод амжсан билээ. Гадуур түүнийг анхны эхнэрийнхээ дотны найзтай суусан гэж ярьдаг. Хоёр хүүхдийг нь төрүүлсэн анхны эхнэр Баттуяа нь олон жил Америкт амьдарч байгаад Монголдоо ирээд байгаа гэнэ. Экс Ерөнхий сайд С.Батболдын хувьд одоогийн гэргий Х.Отгонтуяадаа 100 хувь сэтгэл хангалуун явдагаа хэлж байсан удаатай. Тэрбээр бүр “Миний хамгийн best сонголт” гэж эхнэрээ тодорхойлсон. Анхны болон одоогийн эхнэрүүдээсээ тэрээр таван хүүхэдтэй. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Баттулга мөн л хоёр дахь амьдралаа зохиожээ. Түүний анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяа нь ИЗНН-аас өнгөрсөн сонгуулиар УИХ-д листийн есдүгээрт жагсаж байлаа. Харин хоёр дахь эхнэр болох Орос бүсгүй түүнд гурван хүү төрүүлж өгсөн гэнэ. Тэрээр шинэ хуучин эхнэрээс төрсөн 7 хүүхэдтэй. МАХН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн ч амжилт гаргаж чадаагүй, одоогийн Эдийн засгийн дэд сайд О.Чулуунбатын анхны эхнэрийг Баасансүрэн хэмээдэг. Харин хоёр дахь эхнэрийг нь Цэндмаа гэнэ. Эхнэр Баасансүрэнгээсээ салж, Цэндмаа гэх залуухан бүсгүйтэй ханилсан О.Чулуунбат мөн л залуухан бүсгүйтэй гурав дахь амьдрлааа зохиосон гэдэг хэл аманд өртөөд удаж байна. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг хоёр дахь амьдралаа зохиосныг мэдэхгүй хүн ховор. Анхны эхнэр нь түүнд эд хөрөнгө бэлэглэсэн бол одоогийн гэргий Л.Аззаяа нь жинхэнэ хайрыг мэдрүүлсэн гэж эрхэм гишүүн номондоо өгүүлсэн байдаг. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Монголын радиогийн Хурд агентлагт насаараа шахуу ажиллаж буй Энхтуяа гэх бүсгүйтэй ханилж байжээ. Түүний хоёр дахь эхнэрийг У.Булган гэдэг аж. МАН-аас Сүхбаатар аймагт дахин өрсөлдсөн ч чадаагүй УИХ-ын гишүүн асан Р.Будыг даруу, төлөв нэгэн гэж сонгогч олон дүгнэдэг. Тэгвэл Сүхбаатар аймгийн Дархан түшээ болтлоо улиран сонгогдсон тэрбээр хоёр дахь амьдралаа зохиосон аж. Р.Буд ангийнхаа охинтой ханилж, Анужин гэдэг охинтой болж, Орос руу сургуульд явсан бөгөөд тэнд өөр бүсгүйтэй болсон гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Түүний анхны эхнэрээс төрсөн охин Б.Анужин нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хөтөлж, улс төрд хөл тавиад цөөнгүй жилийг үдэж байна. Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягийг УИХ-ын гишүүн Л.Одончимэдийн охинтой гэрлэж байсныг хүмүүс мэднэ. Харин дэд сайдын удаах эхнэр бол Уянга хэмээх бүсгүй бий. Дорнод аймгаас УИХ-д нэр дэвшиж, ялалт байгуулсан, саяхан УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдсон Н.Номтойбаярын хувийн амьдрал бас л тогтворгүй гэж болно. Анхны эхнэрээсээ салснаас хойш олон бүсгүйтэй нэр холбогдсон тэрбээр саяхнаас Мандухай гэх бүсгүйтэй дэр нэгтгэсэн сураг дуулдсан ч мөн л салсан гэгдэх болов.Мандухай нь топ модель Д.Пүрэвсүрэнгийн экс амраг Ц.Цэгцбаатарын охиных нь ээж гэдгээр олон танигдаад байгаа.
Н.Нараа
agshin.mn
URL: