УИХ-ын гишүүн Д.Батбаяр 100 доллараар амаа арчиж баярхав

“Рашаантын-18” кино нээлтээ хийгээд удаж байгаа ч гарсан цагаасаа эхлэн танхим дүүрэн үзэгчтэй байгаа. Энэ кино үзэгчдэд амжилттай хүрэхэд нөлөөлсөн хүчин бол кинонд тоглосон жүжигчид нь мундаг, бас реклам сурталчилгаандаа нилээдгүй мөнгө цацсаны “үр шим” гэхэд хилсдэхгүй. Аргагүй хөрөнгө, мөнгөтэй хүн ивээн тэтгэсэн болохоор уран бүтээлчид маань ч кино хийх явцдаа юугаар ч дутагдаж гачигдаагүй гэнэ лээ. Харин киноны нээлт болсон өдөр кино бүтээсэн баг хамт олон томоохон ресторанд хүлээн авалт хийсэн юм билээ. Тус хүлээн авалтанд УИХ-ын гишүүн Д.Батбаяр эхнэр хүүхэдтэйгээ ирж. Тансаг зассан ширээний ард зоог барьсан эрхэм гишүүн маань уран бүтээлчдийн өмнө халааснаасаа 100 доллар гаргаж ирээд амаа арчиж “гайхуулав”. Гэтэл их хатан нь санаа зовсон байртай хажуунаас нь нудрахад өнөөх амаа арчсан доллараа атгаад халаасруугаа чихчихэв. Түүний энэ үйлдлийг “баярхал” гэлтэй юу? “банталт” гэлтэй юу? Ямартай ч 100 доллараар амаа арчиж “тэнэгтсэн” эрхэм гишүүнд маань мөнгөн тэмдэгт гэдэг амны алчуур шиг л “үнэгүйдсэн” бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих