ЛеБрон Жэймс “Би сайн эцэг болохоо амлаж байна”
NBA-гийн супер од ЛеБрон Жеймс хүүдээ төрсөн өдрийн баярын мэнд хүргэжээ. Тэрбээр “Эдгээр 10 жил нисэх мэт хурдан өнгөрлөө. Миний Бронни 10 нас хүрсэнд би итгэж чадахгүйнээ. Төрсөн өдрийн мэнд Бронни би чиний эцэг болсондоо бахархаж байна” гэсэн байна. Мөн тэрээр хүүхэд байхдаа алдарт Жорданг шүтдэг байснаа бичжээ.
Л.Жэймс “Дунд сургуульд байх үеэсээ л би сагсан бөмбөгт дурлаж эхэлсэн.Тэр үед сагсан бөмбөгийн тэмцээн, тоглолт үзээд байх боломж байдаггүй байв. Хааяа нэг зурагтаар тоглолт үзвэл аз байлаа. Хүүхэд байхдаа би Чикаго Булссын дэмжигч Майкл Жорданы үнэнч шүтэн бишрэгч нь байлаа. Майкл Жордан бол миний бахархал, эрч хүч, урам зориг маань байсан юм. Түүний талбайд болон талбайн гадна хийж буй зүйлсд нь дуртай байснаас гадна Жордан шиг нисэхийг, түүн шиг рекламанд тоглохыг, түүний пүүзийг өмсөхийг гээл түүний хийж буй бүхий л зүйлсийг хийхийг хүсдэг байв. Аравдугаар ангид байхдаа Чикаго хот руу явж Хүүпс гээд зааланд Буллс баг болон Жорданы тоглохыг харж байсан юм. Тэгэхэд би түүнтэй анх уулзаж байсан бөгөөд тэр уулзалт бидний анхны уулзалт байсан юм.Тэр намайг чиглэн ирж явааг харахад яг л усан дээр хөвж буй мэт гайхалтай санагдаж билээ.Тиймээ хамгийн гайхалтай нь тэр намайг таньж байсан юм…” хэмээн хүүхэд насныхаа дурсамжийг дэлгэжээ.
URL: