Цагдаагийн ажилтаны амь насанд халдсан этгээдэд 25 жилийн ял оноожээ
өнгөрсөн жил Ховд аймгийн Булган сумын нутаг Бүрэнхайрхан багт ажлаа гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг буудаж амь насыг хөнөөсөн этгээдийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн юм. Энэхүү шүүх хурлаар гэмт этгээд Х.Хапаарт 25 жилийн хорих ял, харин Х.Сайгаш, Х.Сапаргали нарт хоёр жилийн хорих ял мөн түүнтэй тэнцэх тэнсэн харгалзахаар болсон байна.
Уг хэрэг 2013 оны дөрөвдүгээр сард болж өнгөрсөн бөгөөд хэргийг ЦЕГ-ын даргын тушаалаар хэргийн газар дээр ажлын хэсэг томилогдон шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг барьсан юм.
ЧОЙ
URL: