Д.Энхбатыг “Иргэний эвсэл”-ийн 72 сая төгрөг завшсан хэргээр шалгаж эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Энхбат Авлигатай тэмцэх газарт дуудагдсан гишүүдийн цувааг үргэлжлүүлэх болов. Эрхэм гишүүнийг тус газраас дуудсан учир нь Ногоон намын нөхөд нь идсэн уусныг нь шалгуулахаар хэд хоногийн өмнө хандсан явдал аж. Ногоон намын гишүүд түүнийг “Иргэний эвсэл”-ийн 72 сая төгрөгийг завшсан хэмээн буруутгаж буй юм байна. 2008 оны сонгуулиар “Иргэний эвсэл”-д төсвөөс 144 сая төгрөг өгчээ. 2009 оны гуравдугаар сард тус мөнгөний 50 хувь болох 72 сая төгрөгийн 31 саяыг Монголын ногоон нам, мөн 31 саяыг нь Иргэний нийгмийн нам, үлдэх 10 саяыг нь Социал демократ нам тус тус авсан байна. Нийт мөнгөнөөс үлдэх 72 сая төгрөгийг “Иргэний эвсэл”-ийн үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд зарцуулахаар болжээ. Гэтэл эрхэм гишүүн энэ мөнгийг өөрөө халааслачихсан тухай нотлож байгаа аж. Тэдэнд Д.Энхбат тэрхүү мөнгийг юунд, хэрхэн зарцуулсан баримт нь ч буй дуулдана. Монголын ногоон намын шинэхэн дарга О.Бум-Ялагч “Биднийг дансаа шалгах гэхээр тамгаа аваад зугтсан. Тэр мөнгө Д.Энхбат гишүүний гараар ороод алга болсон нь үнэн” гэжээ.

Д.Туяа/www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих