Нийслэлийн прокурорын газар цахим гэмт хэргийн аюулаас сэрэмжлүүлж байна

54004

Мэдээлэл харилцаа холбоо өндөр хөгжиж байгаа өнөө үед цахим хэлбэрийн гэмт хэргийн гаралт ихсэх, дотоод төдийгүй гадаад улс орнуудаас ч цахим хэлбэрээр хэрэглэгчидтэй харьцаа тогтоон аливаа гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол нилээдгүй их байна.

Сүүлийн үед хуурамч Фэйсбүүк хаяг ашиглан иргэдтэй харилцаа тогтоох, мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, түүнчлэн онлайн худалдааны үйл ажиллагаа явуулах нэрээр иргэдийг залилах  гэмт хэрэг ихээр үйлдэгджээ.

Иймд иргэд, хүүхэд залуучууд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж өөрийн хувийн мэдээллийн бусдад алдахгүй байх, танихгүй иргэд, ялангуа гадаад орны хэрэглэгчидтэй найз болохдоо болгоомжтой хандах, бараа материал захиалахдаа тухайн онлайн худалдааны үйл ажиллагаа явуулж буй иргэд, байгууллагаас баталгаа гаргуулах, 100 хувь бэлнээр мөнгө шилжүүлэхгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг Нийслэлийн прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжүүлсэн юм.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих