Х.Золжаргал өөрийнгөө шалгуулахад бэлэн гэв

ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.ЗолжаргалӨнөөдөр ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал хэвлэлүүдээр гараад байгаа ОХУ-аас чанаргүй улаанбуудайг “Улаанбаатар гурил” ХХК хуйвалдан их хэмжээгээр оруулж ирсэн гэх мэдээллийн талаар хариулт хэллээ. Тэрээр “49300 тонн улаанбуудай импортлох тусгай зөвшөөрлийг олгосон.Үүний 300 тонн нь үрийн буудай, 49000 тонн нь таваарын буудай, 10000 тонн нь АПУ ХХК-ын спиртийн үйлдвэр авсан 39000 тонн нь дөрвөн гурлийн үйлдвэрт орсон бөгөөд Улаанбаатар гурил нь 10000 тонн бусад гурван компани нь үлдэгдсэнг нь оруулж ирсэн. Өчигдөрийн байдлаар “Улаанбаатар гурил” ХХК нь 1000 тонн буудайг оруулж ирсэн байна. Түүнээс биш нэг копанид 40000 тонн буудай оруулж ирэхийг зөвшөөрөөгүй бөгөөд 600 воган буудай орж ирээгүй. Мөн түүнчлэн ямар нэг компанийн үйл ажиллагаатай холбодог. Энэ нь өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдсөн компани нөгөө нэг компанитай холбож гүтгэдэг. Би энэ бүх нэр холбогдсон компаниудтай ямарч холбоогүй ба энийгээ Монголын бүх хууль хяналтын байгууллагат шалгуулахад бэлэн байна.” гэлээ

 

 

ЧОЙ

 

 


URL:

Сэтгэгдэл бичих