Н.ЭНХБАЯР ГОМДЧИХОЖ
Тэр их гомджээ. Тэгэх тэгэхдээ бvр сэтгvvлчдэд ихэд тунирхаж байна билээ. “… энэ тухай би ємнє нь ярьж ч байсан. Та нар даанч огт тоохгvй хаячихсан. Энэ сэдвийг хєндєж, сурвалжлаач…” гэж хэчнээн ч олон удаа яриан завсраараа хавчуулав. Ийн тэрээр хэвлэл мэдээллийнхэнд гомдож явдгаа нуулгvй илчлэв. Тэр яагаад гомдож, тунирхан хошуугаа унжуулах болов. Магадгvй тэр одоо л зоригтой том дуугарах боломжтой болсон гээд ингэж байгаа бололтой.
Ерєнхийлєгч, УИХ-ын дарга, Ерєнхий сайдын албыг ээлж дараалан хашсан тэрээр хэвлэл мэдээллийн хэн нь намайг юу гэв гэдэгт маш их анхаарал хандуулдаг. Тєрийн єндєр дээд албанд байсны хувьд хэвлэлд нєлєє ихтэй нэгэн байлаа. Тиймдээ ч хувьдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болж амжсан. Єєрийг нь тойрон хvрээлэгч болон дэмжигчдийн ачаар тэгтлээ шvvмжлэлийн бай болоод байдаггvй байлаа. Ард тvмэн тvvний тєрд гvйцэтгэсэн vvргийг vнэлж, сонголтоо хийсэн учраас тэр хэн ч биш нэгэн болж хувирав. Харин тvvний эхлvvлсэн болгон зєв байгаагvйг зоригтойгоор гарган тавих боломж vvнтэй нь хамт хэвлэлд нээгдсэн гэж болно.
Єєрийн толгой дээрх бухлыг хараагvй байж бусдын толгой дээрх євсийг харав гэгчээр тэрээр “Хэрвээ би Ерєнхийлєгч байсан бол vvнийг ингэж шийдэх байлаа…” гэх болсон нь олны дургvйцлийг тєрvvлсэн. Vvнийг сэтгvvлчид шvvмжлэхгvй єнгєрвєл алдас болох нь мэдээж. Дээрээс бvхнийг удирдаж зохицуулдаг байхдаа тэрээр ямар хvчтэй байснаа нэхэн санаж, одоо гомдлоо сэтгvvлчдэд тайлаад байх шиг. Ємнє нь тєрийн тэргvvнд байхдаа Н.Энхбаяр сэтгvvлчдийн шvvмжлэлийг эмзэглэж хvлээж авдаг байл уу. Єєрийгєє ямагт ємєєрч сэтгvvл-чидтэй шvvхдэж байсан хvнийг яаж ч зєвтгєж чадахгvй нь. Шvvхээр нэхэмжлvvлсэн мєнгєнийх нь тоо нэг удаад лав 200 сая тєгрєгт хvрч байсан юмдаг. Тvvгээр ч барахгvй дэлхийн хэвлэлийн эрх чєлєєний єдєр буюу 2010 тавдугаар сарын 3-нд єдєр тутмын хэвлэл-тэй шvvхдэж буйгаа мэдэгдсэн. Д.Сvрэнхорын захидал гээчээр энэ асуудал босч ирсэн билээ. Ерєнхийлєгчєєс буусны дараа ийм vйлдэл гаргасан ч одоо болтол эцэслэн шийдэгдээгvй, шvvхээс шvvх дамжиж явна.
Удаахь жишээ гэвэл алдарт 500 саяын хэрэг. Н.Энхбаяр “Надад 500 сая тєгрєгийн авлига єгье хэмээн орж ирсэн хvн ч байсан” гэж ам алдаж, vvнийг нь нийтэлсэн хэвлэлтэй томоохон асуудал дэгдээж байлаа. Ингэж хэлснээсээ болж сэтгvvлчдээс Авлигын загалмайлсан эцэг хэмээх хэзээ ч арилшгvй алдар, нэрийг авч байв.
Гэхдээ бас сэтгvvлчдэд манжилж ч чаддаг байлаа тэр. Ерєнхийлєгч байхдаа “Ерєнхийлєгч ба 100 сэтгvvлч” хэмээх уулзалт хийдэг байв. Хэвлэлийнхэнд элэгтэй болж харагдах гэсэн энэ аргаа тэр дєрвєн жил л ашиглаж чадсан. Энэ уулзалт нь ч гэсэн урьдчилан бичигдсэн зохиолын дагуу болдог байсан нь мэдээж. Элдэв сєрєг, халгvй асуудлыг тойруулан ярьж, асуултаа урьдчилан тохирч, бяцхан жvжиг тоглож єнгєрдєг байв. Н.Энхбаяр ба сэтгvvлчид энэ мэтчилэн олон єєр єнгє, єнцєгтэй.
Єнгєрсєн борооны араас цув нємєрсєн экс тєрийн тэргvvнийг жирийн иргэн болоход шvvмжилсэн нь тvvнийг ийнхvv эмзэглvvлээд буй. Унаж буй, ялагдаж байгааг нь ємєєрдєг монгол зан гаргах ёстой гэж тэр харж, хvлээж байх шиг. Хэдий цагаахан зангаар хэн нэгнийг ємєєрдєг ч тэдний тоонд Н.Энхбаяр лавтайяа орохгvй. Тєрийн єндєр дээд албанд олон жилээр ноёрхохдоо тэрээр юу хийсэн билээ. Хvн мартамхай амьтан ч гэсэн тvvний гишгэж єнгєрсєн хар мєрийг умартахгvй буй заа. Ийм болохоор л авлигын загалмайлсан эцэг гэдэг энэ хvнийг сэтгvvлчид яагаад ч ємєєрч чадахгvй нь тов тодорхой зvйл. Хамгийн харамсалтай нь, тэр эндvvрч єєрийг нь ялагдсан, ядарсан юм зайлуул гээд єрєвдєх учиртай гэж тулган шаардаж байна. Хэвлэлийн бага хурал гээчийг зарлаад сэтгvvлчдийг бєєнєєр нь загнаж, зандрахыг хослуулав. Эцэстээ “Та нар энэ асуудлыг судлаач. Би Ерєнхийлєгч байхдаа хэлж байхад та нар тоолгvй єнгєрєєсєн. Одоо тэгээд дайрсан асуултаа асуугаач” гэх мэтээр пээдийж, эцэстээ сэтгvvлчдийн ажлыг зааж эхэллээ. МАХН-ын нэрийг авсандаа эрдэж буй Н.Энхбаяр эргээд улс тєрд ороод ямар нэг эрх мэдэлтэй албан тушаалд очвол цєєнгvй хэвлэл, сэтгvvлч шvvхийн хаалга татах нь бололтой.
Хусмаа чамласан хvvхэд шиг тэрээр сэтгvvлчдэд vнэхээр гомдож явдаг учир хэвлэлийн бага хурал зарлан байж, сэтгэлээ илчилсэн юм болов уу. Гэхдээ л тvvний vнэнийг дэлгэдэг сэтгvvлчдэд Н.Энхбаяр гомдох эрхгvй.
URL: