Ч.Мөнгөндалай мөрөөдлөө биелүүлчихээд ирж явна

10615384_884781548218071_1372580531066863597_n

Хөгжлийн бэрхшээлтэй ч урьдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө, өөрийгөө ялан дийлэхийн төлөө сэтгэл, зүрх, хөлс, хөдөлмөрөө гарган баруун аймгуудаар 5500 км аялаж байгаа Ч.Мөнгөндалай зорилгоо биелүүлээд гэрийн зүг хүлгийн жолоогоо залсан байна. 4 сарын өмнө яг энэ өдөр 6-р сарын 7 буюу автомашингүй өдрөөр замдаа гарч байсан тэрээр өнөөдөр гэрийн зүг  жолоогоо эргүүлсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас хоёр хоногийн өмнө гарсан бөгөөд Төмөрбулаг сумын  нутгаас Шинэ идэр сумын нутгаар явж Жаргал сумаар дайран Архангай аймгийн нутаг руу орно гэсэн мэдээллийг ирүүллээ.

Энэ залууг хараад хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй энгийн залуучуудын бахархлыг төрүүлж, хүн зорьсон зорилго, хүсэл мөрөөдөлтэй байвал залуу хүн юуг ч хийж бүтээж чадна гэсэн эрч хүчийг өгч байгаа Ч.Мөнгөндалайгийн аяллыг Монголын Залуучуудын Холбоо дэмжиж аймаг орон нутгийн салбар холбоодоороо дамжуулан явсан зам бүрт нь угтан авч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хооллож ундлах, орон байраар хангах, мөн нэг өдрийнхөө цалинг хүртэл хандивлаж байсан бөгөөд бусад унадаг дугуйг дэмждэг байгууллагууд, хувь хүн, компаниуд өөрсдийн сэтгэлээрээ тусламж, дэмжлэг үзүүлж байсан юм. Ямартай ч Ч.Мөнгөндалай аялалаа амжилттай дуусгаж ирээд дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүс болон байгууллага, компаниудад баярлаж талархснаа илэрхийлэх бизээ. Мөн алхам бүрт нь хамт байж мэдээ мэдээллээр хангаж байсан хэвлэл мэдээллийн салбарынхандаа баярласнаа өөрийн Facebook-ээрээ дамжуулан хэлж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих