Н.Алтанхуяг ерөнхийлөгийг сөрөх үү, дагах уу?
Улс төрийн хаврын синдром гэдэг үг аль хэдийнэ моодноос гарч. Монголын улс төр гэдэг байнга халуун тогоонд хуурсан тариа шиг үсчиж байдагтай улстөрчид, иргэд, иргэний хөдөлгөөнийхөн гээд бүгд эвлэрсэн бололтой. Улс төрийн синдром энэ жилийн тухайд намрын чуулгантай зэрэгцэн улам идэвхжлээ. Засгийн газрын тэргүүн ард түмэндээ хандаж үг хэлэхдээ амлаж байсан бүтцийн өөрчлөлтөө яаж хийх гэж байгаагаа УИХ-д өргөн барилаа. Ерөнхий сайд 16 яамаа 13 болгон цөөлөхөөр шийджээ. Ерөнхий сайдыг Төрийн ордонд бүтцийн өөрчлөлт хийх төслөө УИХ-ын даргад өргөн барьж байхад Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөний хажууд МАН-ын залуус Н.Алтанхуягийг огцруулах шаардлага тавьж, улс төрийн суулт зарлаж байлаа. АН доторхи бүлэглэл фракцууд тодруулбал, төрийн гурван өндөрлөг бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг дээр санал нэгдсэн бөгөөд ингэж салхи оруулахгүйгээр 2016 оны сонгууль хүртэл явах нь АН-ын хувьд цагаан тугаа өргөөд бууж өгч байгаатай адилхан гэдгийг хаана хаанаа ойлголцсоных гэх. Тэгэхээр МАН-ынхны тухайд “Эзэн-100″ хөтөлбөрийн талаар эрүүгээ чилтэл асууж, эсвэл шүүмжлэхээс өөрөөр Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг дэмжихгүй гээд ч өөр аргагүй билээ. Ерөнхий сайдын өргөн барьсан хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжлээ.
Одоогоор зөвхөн бүтцийн тухай яригдаж байгаа болохоор аядуу намдуу явж байна. Харин энэ долоо хоногт зургаагаас гурав болж танагдах яамдыг хэн удирдах вэ гэдэг халуун сэдэв болох нь тодорхой. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн тухайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “… батлуулахаар санал болгож буй бүтцийн дагуу бүрэлдэхүүний асуудлыг оруулж ирэхдээ УИХ, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихгүй байх зарчмыг хатуу баримталж ажиллахыг анхааруулж байна” хэмээн байр сууриа тодорхой илэрхийлчихээд байгаа. Энэ бол бүтцийн өөрчлөлтөд орж байгаа зургаан яамны оронд шинээр байгуулагдах гурван яамны сайдаар ажиллах хүн “давхар дээл” өмсөхийг төрийн тэргүүн таалахгүй гэсэн үг. Ерөнхийлөгчийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсанаар бол, давхар дээлний асуудлыг намрын чуулган болтол хөндөхгүй байх талаар Ерөнхий сайд хүссэн гэнэ. Төрийн тэргүүн түүнийг нь хүлээж авч, өдий болтол юм яриагүй бөгөөд харин одоо томилогдох сайд нарын тухайд давхар алба хашихгүй, салбартаа мэргэшсэн хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг гаргаж ирэхийг Засгаас шахна гэдгээ ч илэрхийлсэн байна билээ. УИХ-аар сайдыг нь огцруулах асуудал нэг бус удаа яригдаж байсан Эдийн засгийн хөгжлийн яам энэ удаа “алга болох” жагсаалтын эхэнд бичигдлээ. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хоёр нэгдээд зүгээр л Сангийн яам болж байгаа бөгөөд толгойд нь хуучин сайд Ч.Улаан үлдэх, эсвэл дэд сайд О.Чулуунбатыг дэвшүүлэх гэсэн хувилбарууд хэвлэлээр нэлээд гарч байгаа. “Фортуна” Н.Батбаярын тухайд, анхнаасаа бараг түүнд зориулан байгуулж өгсөн яам нь татан буугдаж, байгаа болохоор сайдаар үлдэх боломжгүй. Түүнийг огцруулах асуудлыг тусгайлан хэлэлцэх щаарддагагүй гэдгийг АН-ынхан өөрсдөө мэдэгдээд байгаа. “Тэртээ тэргүй сайдын суудалгүй болж байгаа хүнийг огцруулна гэж хэлэлцэх нь илүү ажил гэдгийг л намын нөхөд нь ингэж илэрхийлээд байгаа гэж ойлгож болох.
МАХН-тай байгуулсан гэрээ гэдэг саад байгааг эс тооцвол Ч.Улааныг унагах нь Н.Алтанхуягийн тухайд тийм ч хүндрэлтэй зүйл биш гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Хэвлэлүүдээр байн байн нэр нь гарч йрээд байгаа О.Чулуунбат “давхар дээлгүй” гэдэг талаасаа боломжийн нэр дэвшигч. Гэхдээ “Ядуу хэвээрээ тусгаар улс байснаас баян дагагч байсан нь дээр” гэж хэлж, “Баж оф Чайна”-г Монголд орж ирэхийг лообийдоод байгаа гол хүн гэдгийг санахад бас илүүдэхгүй л болов уу. Баян хөршдөө дагаар орох нь дээр гэж үздэг Сангийн сайдтай болох нь зөв эсэхийг ёстой таашгүй.
Уул уурхайн яам, Эрчим хүчний яам хоёрын дундаас Геологи уул, уурхай, эрчим хүчний яам шинээр мэндэлнэ. Сайд Д.Ганхуяг, М.Сономшш хоёулаа “давхар дээл^эй. Байнга хэл амны бай болж байдаг ДГанхуяг сайдын тухайд нэг дээлээ тайлахаас өөр арга байхгүй гэх. Харин энэ засгийн уед хэл ам багатай, хийсэн бүтээсэн юм гайгүйтэй нь яах аргагүй Эрчим хүчний яам. Тэгэхээр хэдийгээр “давхар дээлтэй” ч М.Сономпилийг үлдээх хувилбар байж болно гэж үзэх улстөрчид байна билээ. Сайдыг нь солих эсэхээс үл хамаараад энэ яам “Шударга ёс” эвслийн тэр дундаа МҮАН-д ногдсон квот хэвээр байх нь тодорхой гэнэ.
Барилга, хот байгуулаттын яам, Зам тээврийн яам хоёр нийлж Дэд бүтцийн хөгжлийн ” яамыг төрүүлжээ. Сайдаар нь А.Гансүхийг үлдэх магадлалтай гэдгийг олон хүн хэлж байна. НАлтанхуягийн Засгийн газарт байгаа “давхар дээлгүй” хоёрхон сайдын нэг, дээрээс нь АН дахь бүлэглэл фракцуудын тохироогоор түүнийг үлдээж, Ц.Баярсайханыг явуулахаар тохирсон гэж зарим эх сурвалж мэдээлж байна.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн энэ байр суурийг сөрөх үү, дагах уу гэдэг хоёр сонголт Ерөнхий сайд Н.Аттанхуягийн өмнө байна. Зургаан яамны оронд шинээр байгуулагдаж байгаа гурван яамны сайд хэн байх вэ гэдэг энэ долоо хоногийн улс төрийн хамгийн халуун сэдэв байх нь.
Д.БАЯРБИЛЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: