Даян дээрхийн агуйн домог
Эрт цагт Хэнтий, Булган, Даян дээрх, Тагна уулын савдаг нийлж Чингис хааны гоо үзэсгэлэнт бага хатныг булаахаар хэлэлцэн тохирчээ. Бусад гурав нь нуугдаж Даян дээрхийн савдаг ганцаараа Чингисийн өргөөнд бараалхжээ. Чингис хаан Даян дээрхийн савдгийг ихэд хүндэтгэн дайлж цайлж гэнэ.
Чингис хаан “Хол газраас ирсэн айлчны морийг тавь” гэж зарц нартаа зарлиг буулгажээ. Морийг тавьж идүүлэхээр явсан зарц мэл гайхаж, цэл хөхөрсөөр гүйн ирж:
Эзэн тэнгэр минь эмээлт хүлгийн эзэн маань хорт могой хөлөглөн ирсэн байна. Жолоо цулбуур, ганзага, жирэм нь хүртэл хорт могой байна. Хатгачих гээд морийг нь тавьж чадсангүй. Айлчин маань лав ариун санаа агуулж ирээгүй адгуу хорон санаатай ирсэн бололтой байна гэж зарцыгаа айлдахад Чингис хаан огт дугараагүй гэнэ. Харин Даян дээрхийн савдаг,
Тэр чинь намайг газрын холд эртхэн дөх гэсэн дохио байна. Алив хатан дээдэс минь нохойгоо хориод өг гэж Чингисийн бага хатныг морины уяа хүртэл дагуулж яваад гэнэт шүүрэн мордож зугтаажээ. Чингис хаан Даян дээрхийн савдгийг баатруудынхаа хамт элдэн хөөсөнд нөгөө бүгсэн гуравтайгаа нийлэн зугтааж яваад дөрвөн тийш салан оджээ. Чингис хаан бага хатнаа дүүрсэн Даян дээрх савдгийг шил даран хөөсөөр байжээ. Даян дээрх Чингисийн бага хатныг Дээрх голын агуйд нууж өөрөө чулуун хөшөө болон зогсчээ. Чингис хаан ихэд хилэгнэн шадар туслагч нарынхаа хамт чулуун хөшөөг сэлмээр цавчиж галдаад буцсан ажээ. Энэ явдлаас хойш Чингисийн төрд гай гачлан тохиож даян дээрхийг аргагүйн эрхэнд тахиж шүтэх болжээ.
Домог 2:
Чингис хааны үед Даян Дээрхи гэдэг бөө амьдарч байжээ. Тэр нэгэн удаа Чингисийн отог дээр хоёр шарга морьтойгоо очиход хаан баатруудтайгаа анд явсан байв гэнэ. Хатан нь түүнийг гэртээ урьж, бөөлүүлэн, онгод савдагт нь отог омгоо даатгуулжээ. Бөө явах болж, хатан түүнийг гаргаж өгөх гэтэл Даян Дээрхи “Та нар миний хойноос бүү гар. Отгон охиноороо нохой хориул” гэжээ. Охин нохой хорихоор гарахад бөө хөтөлгөө мориндоо сундлан зугтжээ. Энэ тухай Чингис хаанд хэл хүргэн, хаан баатруудынхаа хамт түү- нийг нэхэж. Даян Дээрхи уулан дахь агуйдаа ирж, охиныг нуун, өөрөө Үүрийн голын зах дээр хөшөө чулуун хөрөг болж, хиргисүүрэнд шингэн алга болжээ. Үүнийг нүдээр үзсэн хаан ид шидэнд нь ихэд бишрэн “Охиныг минь хатнаа болгож, хайрлаж харж яваарай. Ид шидээрээ энэ нутгийнхаа ард олонд тусалж яваарай” гээд буцжээ.
Түүнээс хойш уг чулууны дэр гэдүүр морьтой хүн явахад морь нь бусгадаг, хөтлөөд явахад зүгээр болдог. Хожим энэ нь ямар учиртай юм бол гэж хир гисүүрийг ухаж үзвэл хүн чулуун хөрөг гарсан тул уг агуйг “Даян Дээрхийн агуй” хэмээн нэрлэн, бөөгийн онгод болгон шүтэж иржээ. 1864 онд Даян Дээрхийн хийд хэмээх шарын шашин, бөө мөргөлийн төвийг Цагаан-Үүр сумын нутаг дахь Үүр, Дээрхийн голын бэлчир байгалийн үзэс – гэлэнт газарт байгуулсан туурь одоо хүртэл бий. Энэ агуйг үзэж сонирхох, онгод шүтээнээс нь абшиг авах гэсэн гадаад, дотоодын жуулчид сүүлийн үед олноор ирдэг болжээ. Даян Дээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойно Үүр голын зүүн цутгал, Дээрх гэдэг хавцал голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцлын аманд орших, Монгол орны хамгийн том агуйн нэг юм. Агуй дотроо 450 шоо метр хэмжээтэй, арав гаруй тасалгаатай, зүг бүртээ олон ам бүхий “хаалгатай”. Төрөл бүрийн рашаантай, нарийн шороон будагтай, “эхийн умай” хэмээх эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай дэлхийд ховор байгалийн “үзмэр” юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Баян сайхан Хангай минь !!!