”Монос”-ын эмийн санч буруутай нь тогтоогдвол гурван жилийн ял эдэлнэ

МоносПенобарбитал эмийн тунг хэтрүүлж худалдаалж 16 нярайн эрүүл мэндийг хохироосон “Монос” группийн салбар эмийн сангийн эм найруулагч Э-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байсан юм. Тэгвэл уг хэргийг  прокурорт шилжүүлжээ. Цагдаагийнхан эмийн санчид  Эрүүгийн хуулийн 198.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүний буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгууль, эсвэл 3-6 сар баривчлах, гурван жил хүртэл хорих ял оноох юм.

 

 

С.Саруул /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих