Нөхөртэйгээ зугаалж явсан Ц.Оюунгэрэл сайд сагсчидтай уулзалгүй явжээ (БИЧЛЭГ)

1412598601_screen-shot-2014-10-06-at-8.44.30-pm

Соёл спорт аялал жуулчлалын сайдтан эрхэмсэг хатагтай, ардчилсан үзэл санааны дуу хоолой, цуцашгүй тэмцэгч, МоАХ-ны алтан хараацайнуудын нэг болох Ц.Оюунгэрэл гэгч этгээд саяхан болсон Инчёны Азийн наадамд нөхрийн хамт зочлон тэмцээн уралдаан үзэж сонирхож зугаалсан байдаг.

Гэвч тэрээр Азийг шуугиулсан тамирчдаа өөрсдийнх нь зардлаар тэмцээнд оролцуулж байгаадаа хүлцэл өчихийн оронд уулзсан ч үгүй явж оджээ. Эх орныхоо алтан соёмбот далбааг харийн тэнгэрт мандуулан Ази даяар цуурайтуулж байгаа тэдний зардал мөнгийг шийддэггүй юмаа гэхэд ядаж уулзаад урмын хэдэн үг хайрлалгүй харийн нутагт нүүр буруулан одсон бол спортод сэтгэлтэй Солонгост амьдарч буй Монголчууд чадах чинээгээрээ хандив цуглуулан “хоолонд ороорой манайхаан” гээд өгсөн байдаг.

Хоолны мөнгө сайдаасаа царай алдаагүй ч манай тамирчид нэрээ дуурсгаж улс орноо мандуулж чадсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих