“Номоор нээе” төсөл хэрэгжиж эхэллэхээр болжээ

e990fbbb5504487bdca52c0cddec0328

Монголын залуучуудын холбооны санаачилгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Нарантээл” ХХК  хамтран ирэх 12 дугаар сараас “Номоор нээе” төсөл хэрэгжүүлэх боллоо. Ингэснээр хорих ангийн хүмүүжигчид ном уншиж, ялаа хөнгөлүүлэх боломж олгож байгаа юм. Нэг ном уншиж эдлэх ялын хоногоосоо 5 хоногийг хасах буюу нэг сард 2 ном уншиж нийт 10 хоногоор эдлэх ялын хоногоо бууруулах боломжийг бүрдүүлэх ажээ. Шагналын хоног тооцохдоо тестийн шалгалт авах бөгөөд тэнцсэн хүмүүжигчдэд шагналын хоног олгох юм байна.  Мөн хүмүүжигч ямар төрлийн гэмт хэрэг хийснээс хамааран “Номоор нээе” төслийн хүрээнд ялын хоногоосоо хасуулах гэнэ.

1146460_1472499039694705_3791383013687103333_n

БИЛГЭЭ

Эх Сурвалж: myf.mn


URL:

Сэтгэгдэл бичих