Хятадуудад барьцаалагдсан гэж цагдаагийнхныг хуурчээ

барьцааБусдад барьцаалагдан эрүүл мэн­дээрээ хохирох нь гэсэн ноцтой гэмт хэргийн шинжтэй дуудлага өнгөрсөн амралтын өдөр цагдаагийнханд иржээ. Сүхбаатар дүүргийн харьяат 21 настай Н гэх эмэгтэй ар гэрийнхэндээ хүмүүст барьцаалагдчихсан байгаа тухай мессэж ирүүлсэн байна. Ар гэрийнхэн нь  тэр даруй цагдаад хандсанаар Зохион бай­гуу­лалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд эрэн сур­валж­лах ажиллагаа зохион бай­гуулжээ. Барь­цаалагдсан гэх бүсгүй “Хүмүүст барьцаалагдчихлаа. Надтай хамт тав, зургаан охин байна. Биднийг хятадуудад зарах гэж байна” гэсэн утгатай мессэжийг явуулсан байжээ. Гэвч энэ нь түүний ар гэрийнхнээ хуурах зорилгоор бичсэн мессэж байсныг тогтоожээ. Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн тухай худал мэдээлэл өгсөн үйлдэлд нь түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 

Б.ЗАЯА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих