Volkswagen шинэ автомашинаа танилцуулав
Автомашин үйлдвэрлэгчдийн нэг Volkswagen групп энэ сарын эхний өдөр Парисын мотор шоун дээр шинэ XL Sport машинаа танилцуулжээ. Анхны XL1 загвар дээр суурилсан энэхүү шинэ машин Ducati V-Twin хөдөлгүүртэйгээр бүтээгдсэн байна. Дэлхийн хамгийн хүчирхэг хос цилиндрт мотоцикл болох Ducati 1199 Superleggera-аас хөдөлгүүрийг нь сайжруулан авсан энэхүү хөдөлгүүр нь 197 морины хүчтэй аж. Тодруулан өгүүлбэл дээрх хөдөлгүүрийн тусламжтайгаар XL Sport машин 270 км/цаг хүртэл хурдалж, 0-100 км/цагийн хурдыг 5,7 секундэд авах юм.
24tsag.mn
URL: