Насжилт өндөртэй барилгуудад шалгалт хийжээ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар болон бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүд хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай 1950, 1960 онд баригдсан орон сууцны насжилт өндөртэй барилга байгууламжид шалгалт явуулжээ. Шалгалтад орон сууны 76 барилга, орон сууцны барилгын зоорийн болон нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй 142 аж ахуй нэгж байгууллага хамрагджээ. Аж ахуй нэгжүүдийн 52 нь нийтийн хоолны чиглэлээр, 90 нь худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. 1950, 1960 онд баригдсан насжилт өндөртэй нийтийн орон сууцны барилга байгууламжийн нэгдүгээр давхар болон зоорийн давхарт өөрчлөлт оруулж, чанар аюулгүй байдлыг муутгасан. Шалгалтаар 1000 гаруй зөрчил илрүүлж, боломжтойг нь газар дээр нь арилгуулсан ба бусад зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн байна.
URL: