Авлига өгсөн нь нотлогдвол гурван жилийн ял сонсоно
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Нууцаа ярих гээд хулгайгаа ярив” гэгчээр хэлсэн үгнээсээ болоод хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж буй билээ. Түүнийг өнгөрсөн баасан гарагт АТГ-аас дуудан мэдүүлэг авчээ.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр нэгэн өдөр тутмын сонинд “Авлига өгч байсан хүмүүстэйгээ УИХ-д мөр зэрэгцэн сууж байна” гэх утгатай ярилцлага өгөөд дараа нь хэрэгт татагдсан. Өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэснийг ч хэвлэлээс мэдсэн гэдэг. Тиймээс “шатахдаа” хэвлэлд дахин ярилцлага өгч “Авлигач гэж нэрлэгдээд буй Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга нар, гааль, мэргэжлийн хяналтынхан, төрийн албан хаагчид байна. Намайг дуудаж байгаа бол УИХ-аас олон хүн дуудагдана. Өчнөөн хүнийг гадаадаас мөнгө авсан гэж зарлаад байна шүү дээ. Бүгдийг нь дуудаж шалгаж тогтоох хэрэгтэй” гэсэн юм. Ингээд зогсохгүй “Гурван жил явбал явна л биз” гэж хэлээд гал дээр тос хийжээ.
Гэтэл эрхэм гишүүн өнгөрсөн баасан гарагт өгсөн мэдүүлэгтээ “Төрийн алба хашиж буй хүмүүс ийм төрлийн гэмт хэрэг үйлддэг. Тийм болохоор би өөрийгөө авлигачдын дунд сууж байна гэж хэлсэн. Түүнээс биш авлига өгч, авсан зүйл байхгүй” гэж хэлсэн үгнээсээ буцжээ. Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсай, АТГ-ын хэвлэлийн албаны ажилтны мэдээлснээр эрхэм түшээд Эрүүгийн хуулийн 269.1-ээр зайлшгүй эрүүгийн хэрэг үүсгэх материал бүрдсэн талаар мэдэгдсэн юм. Хэрвээ сэжигтнээр татагдсан Ш.Сайхансамбуу гишүүн авлига өгсөн нь шүүхээр нотлогдвол гурван жилийн хорих ялаар шийтгүүлэх юм байна.

Д.Гэрэл
URL: