Боом өвчний онош батлагдлаа
Манай аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багаас мал, амьтнаас хүнд халдварладаг боом өвчний арьсны хэлбэрийн сэжигтэй тохиолдол илэрч 2014 оны 09 дүгээр сарын 28-ны орой түргэн тусламжаар ирсэн 1 иргэнийг БОЭТөвийн халдвартын тасагт тусгаарлан хэвтүүлж, шаардлагатай үзлэг, шинжилгээ, судалгааг хийсэн. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид онош баталгаажуулах сорьц, материалуудыг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр явуулж 2014 оны 10 дугаар сарын 03-ны орой шинжилгээний дүгнэлтэнд боом өвчний үүсгэгч Bacillus anthracis нян илэрч боомын арьсны хэлбэрийн тохиолдлын онош батлагдаад байна. Энэ талаар өнөөдрийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
URL: