Н.Энхбаярын иргэншлээ солих тухай мэдээллийг намынхан нь эрс няцаав
МАХН-ын төв байранд болсон хэвлэлийн хурлаар намын дарга удирдлагууд дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хэвлэлийн хурлын гол шалтгаан нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг иргэншлээ солих хүсэлт гаргасныг БНСУ-ын тал хүлээн авсан гэх мэдээллийг БНСУ-ын хэвлэл мэдээллээр цацаад байсантай холбоотой юм. Үүнийг МАХН-ын зүгээс эрс няцаасан бөгөөд энэ талаарх ташаа мэдээллийн талаар тодорхой хариу өгөхийг хүсч, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ханджээ.
БИЛГЭЭ
URL: