Украинд 2 хүн амиа алдаж, 8 хүн шархаджээ

bbc8d1fe2ce68f286f65df1c2e719c1d_L

ДОНЕЦК. /ITAR-TASS/. Украины зүүн нутгийн Донецк хотын байдал түгшүүртэй байна. Өдөржин үргэлжилсэн буудалцааны улмаас найман хүн шархдаж, хоёр хүн амиа алдав гэж Донецк хотын захирагч болон хотын зөвлөлийн цахим хуудаст ням гарагт мэдээлжээ.

Киевский болон Куйбышевский дүүргийн орон сууцнууд их бууны суманд өртөж, мөн үүссэн гал түймэрт сүйдсэн байна. Цонхны “Zenit” компанийн тоног төхөөрөмж болон дээвэр мөн сүйджээ. Энгийн номхон найман хүн шархдаж, хоёр хүн амиа алдсан байна.

Байдал хүнд байгаа хэдий ч, хотын дүүргүүдийн цахилгаан хангамжийг сэргээх засварын бригад их бууны гал дунд ажилласаар байна.

Д.Нямтулга montsame


URL:

Сэтгэгдэл бичих