Г.Баярсайхан гишүүн С.Эрдэнэ сайдыг Шонхор фракц солихыг үгүйсгэсэнгүй (БИЧЛЭГ)

37772_477434089032157_656179783_nУИХ-ын гишүүн Г.Баярсайхан дөнгөж сая хэвлэлийн хурал хийсэн байна.

Тэрээр ССАЖ-ын яамыг БШУЯ-тай нийлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд тэр бүү хэл Хөдөлмөрийн яамыг ХАХНХ-ын яамтай нийлүүлэх нь хамгийн зөв бүтцийн өөрчлөлт гэж харж байгаа аж.

Сэтгүүлчдийн асуусан “Танай фракциас ХАХНХ сайд С.Эрдэнэ сайдын суудал хашиж буй! Хэрэв Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж байгаа бол С.Эрдэнэ сайдын оронд УИХ-ын гишүүн бус сайд оруулж ирэх үү?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Манай фракц ҮНДЭСНИЙ ЭРХ АШГИЙГ бодолцоод ямар ч шийдвэр гаргахад бэлэн” гэж хариулалаа.

Ийнхүү Шонхор фракц Ерөнхийлөгчийн хатуу анхааруулгыг дэмжиж С.Эрдэнэ сайдыг сольж магадгүй болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих