Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг “Шинэ үе” продакшнд байх үгүйг шийднэ

0b717c5316f298e2original

Дэлхийд ICE BUCKET CHALLENGE газар авч байгаа бол монголд HOT BUCKET CHALLENGE газар авч байна. Учир юу вэ хэмээвэл “Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар бие бие рүүгээ халуун ус цацаж нэгнийгээ ийнхүү халуун усны дуэльд дуудсан билээ. Дээрх сенсаци өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байж, хэн яаж байгааг нь цаг алдалгүй хүргэж байгаа. Харин энэ талаар “Шинэ үе” продакшны захирал Бооёо буюу Д.Ариунболд “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрээр ярилцлагадаа бид Алдармаа, Оюунтуул нартай болон хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэгтэй нь байнга холбоотой байгаа. Хоёулангийнх нь биеийн байдал гайгүй л байх шиг байна. Хоёр биентэйгээ утсаар ярьсан байна лээ. Над руу ч бас хоёулаа ярьсан. “Бид хоёр уг нь хэвлэл мэдээллийнхэнд хандаагүй. Гэтэл олон нийт мэдчихэж. Найз нөхөд янз бүрээр хүлээж авч байна. Их харамсаж байна” гэсэн. Би тэр хоёрт юу хэлэх вэ дээ. “Харамсаад барахгүй байна. Асуудлаа хоорондоо шийд”  л гэж хэлсэн. Уг нь хуурай эгч дүү шиг л байдаг орсон ч гарсан ч хамтдаа байдаг хүмүүс гэхдээ бие биедээ гаргах сэтгэлийн хөдөлгөөнөө барих ухаан, ухамсар манай хоёр жүжигчинд дутжээ. Манай хоёр уран бүтээлчийг уучлаарай. Хамт олон нь, найз нөхөд нь хоёр жүжигчнийхээ өмнөөс уучлалт гуйя. Энэ хүмүүс өөрсдийнхөө гаргасан алдаа, үнэн байдлаа хэзээ нэгэн цагт ард түмнийхээ өмнө хэлж, өөрсдөө уучлалт гуйх байх. “Бидний хувьд маш их харамсаж байгаа. Буруу зөв нь тогтоогдсон цагт хоёр жүжигчнийг “Шинэ үе” продакшнд байх уу, үгүй юу гэдгийг хамт олны хурлаар оруулж шийднэ” хэмээн ярьсан байна.

БИЛГЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих