Газпромбанкны “гар хөл” болсон хуульч, зөвлөх нарын булхай
С.В.Паушок гэж Монгол Улсад, монголчуудад тарьсан балаг нь дуусдаггүй нэгэн байх. Эхлээд Монголын 30 тонн алтыг ухаж аваад 1200 га нүх үлдээсэн. Эцэст нь Монгол Улсын Засгийн газраас нэг тэрбум орчим ам.доллар нэхэмжилж Олон Улсын Арбитрын шүүхэд өгчихөөд өөрөа хил даван зугтсан. Ажлын хүндийг нугалж явсан ажилчидтай нь хамт хөсөр хаягдсан компани нь одоо хөл дээрээ босоод ирмэгц эргэж ноцож эхэлжээ, тэр. Энэ удаа орос эрийн гар хөл болж, “Алтан Дорнод Монгол” компанийн шинэ, хуучин эздийн шүүхийн маргаан дундаас монгол компаниа, монгол хүнээ дэвсэлж байгаад од шүурчих санаатай яваа нь Ерөнхий сайдын зөвлөх Кёкүшюзан Батбаяр, өмгөөлөгч Атармаа, Батзаяа болон “Сэлэнгийн” У.Баатаржав, түүний дүү “Доён” У.Болд нар ажээ. Тэгэхдээ хэрэг явдал тэдний санаснаар өрнөхгүй байгаад хамаг учир байгаа юм. Үйл явдлыг тодруулбал:
“Алтан Дорнод Монгол” ХХК-ийг 2011 онд Т.Ганболд нарын монгол иргэд худалдан авч байх үед С.В.Паушокын зүгээс Газпромбанкнаас авсан 30 сая ам.долларын эсрэг төлөгдсөн дээр дурдсан дүнгүүдийг бүгдийг нуужээ. Мөн уг зээлийг хаах зорилгоор 18 сая долларыг 2011 оны есдүгээр сард Т.Ганболд нараас авсан байна.
Гэтэл компани монголчуудад шилжих хүртэл 4 жил “мартсан” байсан 30 сая ам.долларын зээлээ Газпромбанк нь гэнэт нэхэж, 2012 онд Москвагийн Арбитрын шүүхээр 47.8 сая ам.долларыг “Алтандорнод Монгол” ХХК болон ОХУ-ын “Золотой Восток Сибирь” ЗАО /С.В.Паушокийн 100 хувь компани/ нараар төлүүлэх шийдвэр гаргуулав. Хачирхалтай нь Москвагийн Арбитртай зэрэщээд Москва хотын Черемушкин дүүргийн шүүхээс уг зээлийг бүхэлд нь 25 сая ам.доллараар хааж, үүнийг нь ОХУ-ын иргэн С.В.Паушокоор төлж барагдуулах шийдвэр гаржээ.
БИЕ ДААСАН ШҮҮХЭД БУСДААР НӨЛӨӨЛҮҮЛЭХ САНАА
Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийн дараа Газпромбанкнаас мэдэгдэл гаргаж хэвлэлүүдэд тараав. Мэдэгдлийг олон нийтэд бус, шүүгчдийн томилдог Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, шүүгчдийн ажил мэргэжлийг хянадаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж нарт хаяглажээ. Энэ нь хараат бусаар, бусдын нөлөөлөлгүйгээр ажилладаг шүүгчдийг томилдог, хянадаг бүтцээр нь айлгаж шүүхийн бие даасан шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэхээс аргагүй юм. Энэ нь “… Монголын шүүх, шүүгчдийг ашиглан зээлээ төлөхгүй байна…, гаднын хөрөнгө оруулагчийн эсрэг шийдвэр гаргаж Монголын шүүх, шүүгчид, хуульчдын нэр хүндийг унагалаа…, одоо Дээд шүүх “Алтандорнод Монгол”-ын талд шийдэх магадлал өндөр байна…, хэрвээ тэгвэл бид олон улсын шүүхэд хандана..,” гэх зэргээр мэдэгдэлд дурдсан агуулгаас нь илт харагдана. Аль ч улсын шүүх шударга үнэнийг л тогтоодог бие даасан засаглал. Манайх ч тийм бөгөөд гахай илүү эрхтэй гэдэг шиг гадаадын хөрөнгө оруулагч давуу эрх эдлэх хууль дүрэм Монголын шүүх засаглалд байхгүй. Санхүүгийн хэт сонирхлоороо үйл явдал нь ойлгомжтой, үнэн нь тодорхой ийм хэргийг “бид чадна” гэж авснаараа тухайн өмгөөлөгчдийн нэр хүнд унаж байгаа болохоос хараат бусаар бие дааж хуулийн дагуу шийдвэр гаргасан шүүхийн нэр хүнд унана гэж бодохгүй байна. Шүүхийн шийдвэрийг шүүх эрх зөвхөн дараагийн шатны шүүхэд нь л байдаг. Тэрийг нь урьдчилан мэдэх бололцоогүй. Гэтэл “…одоо Дээд шүүх “Алтандорнод Монгол” компанийн талд шийдвэр гаргах магадлал өндөртэй байна” гэж хэвлэлээр мэдэгдсэн нь шүүгчдийн нэр хүндэд халдах, шийдвэрт нь хөндлөнгөөс нөлөөлөх, шүүгчдийг “айлгах” гэсэн башир арга юм. Одоо Дээд шүүх доод шатны шүүхийн шийдвэрээ баталгаажуулбал, “тээр хараа биз, бид мэдэгдэл гаргаж хэлсэн нь үнэн байгаа биз” гэж шүүхийн нэр хүндийг унагах хар РR-ынх нь “өмнөх анги” бололтой. Ер нь Ерөнхийлөгч ч, Н.Лүндэндорж дарга ч шүүхийн шийдвэрийг шүүдэггүй, хавтаст хэрэг уншдаггүй, шүүхийн шийдвэрт нөлөөлдөггүйг гаднын Газпромбанкныхан мэддэггүй юмаа гэхэд өмгөөлөл үзүүлж буй хууль зүйн товчооныхон нь мэдмээр л юм. Энэ зээлийн төлөлтийг зуучилж амархан баяжих гэж яваа зөвлөх ч гэсэн УИХ-д сууж, Ерөнхий сайдын дэргэд ажилладагийнхаа хүчинд энэ зэргээ мэддэг л болсон баймаар юм.
Олон улсын шүүхэд хандана гэдгээр аaлгаад зогсохгүa “Алтандорнод Монгол” компани Засгийн газрыголон улсын арбитрт дуудах нь гэдэг сөрөг мэдээллийг олон нийтэд тарааж байна. Энэ нь зорилгодоо хүрэхийн тулд дотор нь ажилладаг Засгийн газрынхаа нэр хүндийг золиослох Ерөнхий сайдын зөвлөхийн санаа ч байж магадгүй. Харин нэг үнэн гэвэл энэ маргаgн Газпромбанк, “Алтан Дорнод Монгол” компани хоёрын л хоорондын асуудал. Энэ зээлд ямар нэгэй баталгаа гаргаагүй учраас Засгийн газар энд ямарч хамаагүй юм. Харин С.В.Паушок нь энэ зээлдээ өөрийн хувийн батлан даалт гаргасан байдаг юм. Тийм ч учраас Москвагийн Черемушкин дүүргийн шүүхээр уг зээлийг иргэн С.В.Паушок төлөх үүрэгтэй тэж шийдвэр гаргасан биз ээ.
Газпромбанкнаас бус, ОХУ-д байгуулагдсан “Мон-Трейд” компаниас худалдан авсан гэж хуулийнханд мэдүүлдэг. Гэтэл энэ нь удалгүй үнэнд гүйцэгдэж,
URL: