Их хэмжээний хуурамч мөнгөөр залилжээ
ОХУ-ын Алтайн хязгаарын Кош Агач хотод өнгөрсөн наймдугаар сард болсон олон улсын яармаг худалдааны үеэр нутгийн нэгэн эмэгтэй Монголоос ирсэн худалдаачныг мөнгөн тэмдэгт ялгахгүй, мэдлэг дулимаг байдлыг нь ашиглан 5000-тын хуурамч дэвсгэртээр худалдаа хийж хохироосон хэрэг гарчээ.
Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж дууссан бөгөөд эмэгтэйг бэлэг дурсгалын зориулалтаар үйлдвэрлэсэн хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийж, гадаадын иргэнд /Монголын/ 50160 рублийн хохирол учруулсан болохыг тогтоосон байна.
Хэрэг илэрсний дараа хохирогч эмэгтэйд жинхэнэ мөнгийг олгосон бол гэмт этгээдийг тав хүртэлх жилийн ялтай зүйл ангиар яллахаар төлөвлөж байгаа аж. Тиймээс иргэдийг хуурамч дэвсгэртээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ж.Мягмар
Монголын мэдээ
URL: