Монголын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр Солонгос улсаас иргэншил хүслээ
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д эмчлүүлж, тэндээ амьдарч байгаа. Энэ хугацаандаа Н.Энхбаяр тус улсааc улс төрийн орогнол хүсч байсан аж. Гэр бүлийнхээ хамтаар БНСУ-ын иргэн болсон талаар тус улсын үндэсний төв хэвлэл сая мэдээллээ.
Энэхүү мэдээллийг хөрвүүлбэл,
Төрийн тэргүүн манай улсаас орогнол хүсчээ
“Улсын мөнгийг хувьдаа завшсан хэргээр баривчлагдан хоригдож байгаад өвчний улмаас БНСУ-д ирж эмчлүүлж байсан Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч манай улсаас орогнол хүссэн нь түүхэнд анхны тохиолдол юм. Тэр гэргийн хамт Солонгост амьдарч байгаа бөгөөд тэд Солонголсын иргэншил хүсэж өнөөдөр БНСУ-ын иргэн боллоо. 2 жил 6 сарын ял авсан тэрээр дахин баривчлагдан хоригдохоос зайлж ийнхүү орогнол хүссэн хэмээн таамаглаж байна” гэжээ.
URL: