“Гал Yндэстэн”-ний тэргүүн өлсгөлөн зарлажээ

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, М.Баатархуяг, Д.Төмөрбаатар нарыг цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног баривчлах шүүхийн захирамж гарсан. Мөн Г.Дашдэмбэрэл, Г.Болдбаатар, Ц.Энхбаяр нарыг албадан саатуулах 111-т саатуулаад байгаа билээ. Харин үүнийг эсэргүүцэж Ц.Мөнхбаяр өчигдөр өлсгөлөн зарлаж эхэлжээ. үүнтэй холбогдуулан тус холбооны төлөөлөгчид болон Ц.Мөнхбаяр, Г.Дашдэмбэрэл нарын ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийсэн юм. Тэд “Бидэнд “Ирмүүн Босго” компанийн захирал Н.Цогоо гэх хүн өөрөө 500 мянган төгрөг өгч “Та нарын үйл ажиллагааг дэмжиж байна” хэмээсэн.

Тэгээд компаниинхаа ажиллагааг зогсоосон юм. Гэтэл энэ сарын 20-ноос дахин үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгэхээр нь бид зэвсэг хэрэглэн үйл ажиллагааг зогсоосон. Гэтэл биднийг мушгин гуйвуулж ял тулгаж байгаа” гэв. Түүнчлэн тэд Ц.Мөнхбаярыг хоригдсоноос хойш нэгч удаа уулзаагүй байна.

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих