ТОДРУУЛГА: Н.Энхбаяр БНСУ-ын иргэн болсон уу?
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг БНСУ-ын иргэн болсон гэх мэдээлэл Солонгосын зарим хэвлэлд гараад байна.
Энэ талаар МАХН-ын хэвлэлийн албанаас тодруулахад “Бидэнд одоогоор энэ талаар мэдээлэл алга. Энэ талаар тодруулаад эргээд хариу өгье” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй холбогдон энэ талаар асуухад “Ийм утгагүй мэдээнд хариулт өгөхийг хүсэхгүй байна. Улстөрийн явуулга л гэж харж байна. Хэн ч мөнгө төлөөд ийм мэдээлэл гаргуулж чадна шүү дээ” гэв.
МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржоос энэ талаар асуухад “Энэ бол цэвэр хов живийн чанартай мэдээлэл. Н.Энхбаярын тухайд эрүүл мэндийн шалтгаанаар л БНСУ-д эмчлүүлж байгаа хүн шүү дээ” гэсэн бол Н.Энхбаярын хүү, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Э.Батшугараас тодруулахад “Энэ бол ямар ч үндэслэлгүй худал мэдээлэл” гэлээ.
Тэгэхээр БНСУ-ын хэвлэлд гарсан Н.Энхбаяр БНСУ-ын иргэн боллоо гэсэн мэдээллийг албаны болон гэр бүлийн гишүүд нь үгүйсгэж байна.
ikon.mn
URL: