Монголчуудын барьсан гэнэтийн бэлэг

Улаанбаатар хамтын ажилгаатай асан Москвагаас татгалзаж, Барууныг түншээр сонгож байна.

Оросын “Столетие” сайтын гөополитик буланд Дмитрий Мельниковын бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Зөвлөлт Холбоот улс улмаар Оросын холбооны улсын хувьд ч Монгол бол хамгийн итгэлт анд нь байсаар ирсэн. ЗСБНХУ-ын үөд бид Монголыг Хятадад залгиулахаас хамгаалж байлаа. Зөвлөлтийн хувьд эдийн засгийн бааз сууриа болгохоор Монголд ойртсон бөгөөд өнөөдөр ч тус улсын амин чухал үйлдвэр, аж ахуйн хувьцааны дийлэнх нь бидэнд бий.

Тэдгээрийн дотроос уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” болон Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг чухал байр эзэлнэ. Оросын төр УБТЗ нийгэмлэгийн хувьцааны талыг хоёр жилийн өмнө Оросын төмөр замын удирдах газарт шилжүүлсэн. УБТЗ бол Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур нь юм. Хэрэв энэ байгууллага байхгүй бол тус улсын үндсэн түүхий эд болох ашигт малтмалын тээвэрлэлт, хот хөдөөг холбох харилцааг төсөөлөх аргагүй.

Ердийн хөсгөөр хөгжил хол явахгүй нь мэдээж. Харин хатуу хучилттай замын тухайд бол Монгол тун хомс. Оросууд УБТЗ-д томоохон итгэл найдвар тавьж байгаа нь Монголын өргөн уудам тал нутгийн доор нуугдаж буй ашигт малтмалын баялаг орд газруудыг эзэмших үүдийг нээхэд дөхөм болно гэж үзсэнийх.

Тухайлбал, чулуун нүүрсний асар баян орд Хятадтай хиллэх баруун урд хил орчимд орших Таван толгой дахь нь ойролцоогоор долоон тэрбум тоннын нөөцтэй. Байгалийн баялаг арвинтай Монгол орны зүүн бүсээс уран олборлох тухай ч яригдаж байгаа. Хэрэв бид тийшээ төмөр зам тавьчихвал гадаадын бусад өрсөлдөгч бидэнтэй хувиа хуваахаас өөр аргагүйд хүрнэ. Иймээс ч Москва Монголтой тун шаргуугаар дипломат тоглоом тоглож эхлээд байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор манай удирдагчид Монголд ойр ойрхон айлчилж, Монголын нөхөд ч байн байн Москвад ирэх болсон нь нэгийг хэлээд байгаа юм.

Таван толгойг эзэмшихийн тулд Оросын төмөр замынхан Монголын талд багагүй буулт хийж, Улаанбаатарын санал болгосон нөхцөл, хөрөнгө оруулалтын хэмжээг ч зөвшөөрч ирсэн. Манай төмөр замчид тухайн төсөлд Засгийн газраасаа 1.5 тэрбум ам.доллар зээлэн хөрөнгө оруулалт хийхээр зөвшөөрч байсан нь хямралын 2009 он билээ.

Гэвч УБТЗ-ыг 2009 он билээ. Гэвч УБТЗ-ыг бараг халаасанд ороод ирлээ гэж байтал оролдлого бүтэлгүйтсэн. 2011 оны гуравдугаар сард Монголын төмөр замыг сэргээн засварлах эрхийг Солонгосын 12 компанийг нэгтгэсэн “Лотте энджиниринг энд констракшн” консерциумд олгосон нь тодорхой боллоо. Өмнөд Солонгосын төмөр замын удирдах “Корейл” компани ч энэ консерциумд багтсан байна. Төмөр замын 1040 км урттай шинэ сүлжээг барихад гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ уг консерциум мэдэгдсэн.

Мэдээж хэрэг Улаанбаатар ч Сөүл ч гэрээнд гарын үсэг зурах болсон талаар нийтэд дэлгэхийг хүссэнгүй. Энэ нь ойлгомжтой хэрэг. Орос, Хятадтай харилцах харилцаандаа ийм маягаар монголчууд сэв суулгах нь аюултай байв. Гэвч мэдээлэл алдагдаж, Тайванийн сонинууд анх энэ тухай нийтэлсэн байлаа.

Гайхалтай нь монголчууд юу ч болоогүй мэт байх аж. Ийм байдлаар “тал газрын хүүхдүүд” Москва болон Бээжингээс хамааралтай байдлаа багасгах гэсэн бололтой. Монголчууд дахин хэн нэгэн агуу гүрний хараат болохоос үхтлээ айдаг юм. Солонгосчуудын бүтээн босгох төмөр замын сүлжээг дөнгөж эхлэл төдий гэж болно. Учир нь 2015 он гэхэд монголчууд 5500 км төмөр замын сүлжээтэй болж, газрын доорхи баялгаа гадагш зөөвөрлөхөөр төлөвлөсөн аж. Энэхүү төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд 15-20 тэрбум ам.доллар шаардлагатай гэнэ.

Түүхий эдээр хомсдож байгаа дэлхийн эдийн засаг тэр зэргийн хөрөнгийг гаргахад rap татахгүй байх магадлалтай учраас Улаанбаатарын мөрөөдөл удахгүй биелж болно. Гэхдээ бүх зүйл тийм ч муу болчихоод байгаа юм биш. Орос Монголын хилийг өөрчлөөгүй цагт олборлосон газрын баялгаа Оросын нутгаар дамжуулан тээвэрлэх л болно.

Барууны зүгээс салхилж байгаа хандлагаас харин болгоомжлох хэрэгтэй. Америкчууд япон, солонгосчуудтай нийлээд байгаа нь Монголын уудам тал нутагт цөмийн хаягдал булахаар асар том агуулах барихаар төлөвлөж байгаатай холбоотой. Энэ тухай бараг хэн ч мэдэхгүй. Монголын хөрсийг хэдэн сарын өмнөөс эхлэн судалж эхэлсэн америкчуудтай Монголын Цөмийн энергийн газар харилцаж байгаа. Гэвч эрсдэлтэй алхам тул энэ төслийн хэлэлцүүлэг “эрт үе”-дээ явна.

Тэд харилцаа холбоогоо маш нууцлан дарж холбоогоо маш нууцлан дарж байсан учраас Амөрикийн гадаад харилцааныхан ч энэ талаар мэдэлгүй сүүлийн мөчийг хүргэсэн байна. Вашингтончуудын тэмдэглэснээр, Монголд цацраг идэвхит цөмийн хаягдлаа булвал Америкийн үнэнч нөхөд болох Өмнөд Солонгос, Япон, Тайвань улсад чухал ач холбогдолтой ажээ.

Цагаан ордон тэднийг “энхийн цөм” үйлдвэрлэхийг зөвшөөрч байгаа учраас Солонгосын хойгийн нийт үйлдвэрлэлийн 20 хувь нь, Японы хувьд гуравны нэг хэсэг нь Атомын цахилгаан станцуудад үйлдвэрлэгдэж байна. Цацраг идэвхит цөмийн хаягдлыг хадгалах болсон төлөвлөгөөний талаар хэвлэлд нийтлэгдсэний дараа монголчууд хэд хоног чимээгүй байлаа. Цаашид хэрхэх талаараа шийдэж байсан биз. Дараа нь Монголын Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргаж, цөмийн зэвсгээс ангид байх статустай орны хувьд ийм маягийн төсөл хэрэгжүүлэх боломжгүй хэмээн зарласан.

Гэвч Вашингтон яагаад өөрийн ойрын түншдээ бус гурав дахь орон руу ийнхүү сонирхол хандуулах болов. Япон, Тайвань, Өмнөд Солонгосын цөмийн цахилгааны бараг бүх үйлдвэр “АНУ-д үйлдвэрлэв” гэсэн шошго тавьж болно. Энэ нь муу ч юм уу, сайн ч юм уу бүү мэд. Одоо япон, солонгосчууд “өөрийн” цөмийн рөакторыг экспортолж байгаа мэт боловч далайн чанадаас авчирсан төхөөрөмжөөр тоноглосон байдаг.

Улс төрийн хувьд “хамтран амьдарч” ирсэн эдгээр орны Атомын цахилгаан станцын түлшийг америкчууд гаргаж, цөмийн хаягдлыг нь хадгалах, дахин боловсруулах үүрэг хүлээсээр ирсэн. Тэгээд чдээрх гурван улсын нутаг дэвсгэр хэт жижиг учраас цөмийн хаягдал булах, дахин ашиглах үйлдвэр барих тухайд бол ярих ч хэрэг байхгүй. Харин цөмийн хаягдлыг дахин боловсруулж, плутонийг ялгаруулан гаргаж авна. Энэ нь амаргүй ажил хэдий ч цэвэрлэж шүүсэн плутонийг цөмийн тэсрэх төхөөрөмж хийхэд ашигладаг.

Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээний шаардлагын дагуу Вашингтон энэ асуудалд анхаарал тавих үүрэг хүлээнэ. Токио, Сөүл, Тайбэй хот асуудлаас янз бүрээр мултрах гэж хичээсээр ирсэн. Жишээлэхэд, “Фүкүшима” атомын цахилгаан станц дэлбэрэх үед түлшний хаягдал шаарыг станц дотроо, бүр тэжээлийн блокийн дэргэд шахам хадгалж байсан нь илэрч дэлхий нийтийг цочролд оруулсан. Өмнөд Солонгост цөмийн хаягдлын агуулах бий, шинээр ахин баригдаж байгаа ч энэ нь олон нийтийн сайшаалыг хүртэх төлөвлөгөө биш байв.

Тухайлбал, өмнөд Солонгосын Ульжин мужид байрлах цөмийн хаягдлын агуулахын хажууд ахин нэг агуулах барих болсон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Солонгосын удирдагчид хариуд нь зүгээр л ярзайж байна. Энэхүү гурвалын хамгийн бага нь болох Тайванийн тухайд бол байдал хүнд байна. 1990-ээд оны сүүлчээс эхлэн цөмийн хаягдлаа зайлуулах талаар Пеньянтай хүртэл уулзаж байсан. Хэрэв цөмийн “хог”-ийг нутагтаа булах тухай монголчуудаар зөвшөөрүүлж чадвал эдгээр хүндрэлтэй асуудлыг америкчууд шийдчихнэ.

Тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд өмнөд солонгосчууд Улаанбаатартай холбоо тогтоож, 2020 он гэхэд атомын цахилгаан станц барих тухай төслийн талаар ярилцаж байна.

Хоёр жилийн өмнө Сөүл мэдэгдэхдээ, монголчууд тэдний саналыг бараг зөвшөөрлөө гэж байсан. Харин Москва яагаад ч юм монгол, солонгос “цөмчдийн” энэхүү байнгын уулзалтыг анзаараагүй мэт өнгөрөөсөн. 2009 онд Солонгосын цөмийнхөн Монголд бараг арав хоног зочилж, дээрх асуудлаар харилцан ойлголцолд хүрлээ хэмээн протоколд гарын үсэг зурсан байна. 2010 оны есдүгээр сард Олон улсын цөмийн энергийн агентлагийн ээлжит чуулганы үеэр “Монатом”-ын дэд өрөнхийлөгч Цэрэнгийн Дамдинсүрэн өмнөд Солонгосын талтай хэлэлцээр хийж, гурван сарын дараа Монголын “цөмчид” Солонгосын цөмийн энергийн корпорацид зочилж, цөмийн энергийн салбарын дэд бүтэцтэй танилцжээ.

Мөн Оросоос хагас боловсруулан оруулж ирдэг СМАРТ маягийн бага оврын реакторыг хамтран үйлдвэрлэх талаар хэлэлцээр хийсэн нь цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан байна. Иймээс ч “Монатом”-ын өөр нэгэн дэд дарга Цогсайханы Гомбо “2020 он гэхэд Монгол Улс өөрийн атомын цахилгаан станцтай болно” хэмээсэн нь ор үндэсгүй үг биш байжээ.

Харин солонгосчууд Монголын зах зээлд орж ирэхдээ суртал ухуулгын томоохон “кампанит ажил” хийж, хөрөнгө оруулалтаар толгой цохиж байгаа хятад, ялангуяа оросуудаас илүү тэд бол генийн хувьд ч, түүх соёл, хүн судлалын хүрээгээр авч үзсэн ч монголчуудтай хамгийн ойр үндэстэн гэсэн байна.
Мэдээж Монгол Улс цахилгааны асуудлаа шийдэхгүй бол аж үйлдвэрлэл хөгжихгүй. Харин солонгос, япончуудад цөмийн хаягдлын томоохон агуулах барих туршлага байхгүй.

Монголчууд энэ хаягдлыг хэрхэн аюулгүй хадгалах талаар туршлагагүй. Манай хөршүүдийн төлөвлөгөө монголчуудтай хамтран уран олборлох Москвагийн найдварыг хөсөрдүүлж орхилоо. Уг нь бид энэ салбарт хамтрахаар чамгүй яаравчлан хөдөлсөн. Тэгээд ч бид Оросын төслөөр атомын цахилгаан станц барих тухай Улаанбаатартай сүүлийн хэдэн жил ярилцаж байв. Америкчууд Монголд цөмийн хаягдлын агуулах барьчихвал Ангарскт байрлах Олон улсын ураны баяжуулах төвийн төлөвлөгөө маань цаасан дээр үлдэнэ.

Уг нь дараахь маягаар төлөвлөсөн байв. Бид гадаадын атомын цахилгаан станцуудад хэрэглэхэд тохируулан ураныг баяжуулна. Дараа нь энэ бүтээгдэхүүн эргээд бидэнд цөмийн хаягдал болон ирнэ. Үүнийг нь бид өндөр үнээр хадгална. Тэгээд ч олон улсын нийгэмлэг амсхийх боломжтой болох юм. Учир нь, энэ бүтээгдэхүүнийг ашиглан хэн ч цөмийн зэвсэг үйлдвэрлэж чадахгүйгээр найдвартай хадгална.

Гэтэл манай хөрш гэнэтийн таагүй бэлэг бидэнд барьсаар байгаа тул Москва юу хийх ёстой вэ? Мэдээж хийсэнд нь тохируулаад хариу барих: Монгол руу цөмийн хаягдал дамжуулан зөөвөрлөхийг хориглох! Тэр цөмийн хаягдлыг зөвхөн манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулах боломжтой. Иймээс Баруун үүнийг зөвшөөрөх эсэхээс үл хамааран Орос хэзээд “улаан гэрэл” асаачихаж чадна.

Гэнэтийн бэлгийг гэнэтийн бэлгээр хариулах нь сайн санаат хөршүүдийн хувьд байж боломгүй зүйл хэдий ч Улаанбаатар хэзээ үүнийг ойлгохыг л хүлээх үлдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих