M1NT шөнийн цэнгээний газар хууль зөрчиж байна
Шинээр нээгдээд удаагүй Хятадын хөрөнгө оруулалттай M1NT шөнийн клуб нь Монгол улсын хууль тогтоомжийг уландаа гишгэж байна.
Шанхайд төвтэй M1NT шөнийн клуб нь 2014-оны 9-р сарын 19-ны өдөр Нийслэлийн захирагчийн албаны хурлаар Улаанбаатар хотын менежерийн А/150 тоот тушаалаар M1NT гөнийн цэнгээний газрын “Тусгай зөвшөөрлийг хүчингүй “ болгожээ. Зөвшөөрлийг хүчингүй болгосон шалтгаан нь: Тус шөнийн цэнгээний газар нь байнга хууль зөрчин цаг хэтрүүлэн ажиллаж байсны зэрэгцээ 00:00 цагаас хойш архи согтууруулах ундаагаар архи согтууруулах ундаа зарж архидалтыг дэмжиж ирсэн. Мөн ойр орчимийн оршин суугчидын тав тухтай байдлыг ихээхэн алдагдуулан, согтуу иргэд зодолдох, энд тэндгүй бие засах, нус цэрээ гаргах зэрэг элдэв сөрөг үр дагварууд иргэдийг бухимдуулдаг гомдол цагдаагийн байгууллал байнга гомдол ирдэг.
Харин M1NT клубынхан одоо хүртэл нууцаар архи согтууруулах ундаагаар үйлчилээд зогсохгүй Хятадад эзэд нь мөнгөөр зодож зөвшөөрлөө сэргээхээр ар өврийн хаалгаар гүйж яваа гэнэ.
Монголд шоу ертөнц хүчээ авч байгаа энэ үед Хятадын 100%-ийн хөрөнгө оруулалттай шөнийн цэнгээний газар байгуулагдсан нь сайхан боловч Монголын баялаг Хятад эзний халааасанд орж байгаа нь өрөвдөлтэй.
URL: