Тайлан уу “Болор цом”-д оролцож байгаа шүлэг үү
УИХ ын намрын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоног” хөтөлбөрийн тайлан, үр дүнгийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийв. Харин сөрөг хүчний зүгээс тус хөтөлбөрийн тайланг ойлгомжгүй хэмээн шүүмжиллээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр эдийн засгийг эрчмижүүлэх үр дүнтэй холбоотой мэдээлэл бус харин “Болор цом”-д оролцож буй шүлэг мэт уянгын халилтай тайлан болсон байна хэмээж гишүүдийг багагүй хөгжөөгөөд авсан юм. Тэрбээр тайлангаас ишлэл болгон уншиж ойлгохгүй байна гэдгээ хэлсөн бөгөөд “Бичсэн үгийг нь хар л даа. Монголын мал сүрэг 60 сая хүрлээ, адуун сүрэг гурван сая болж байна. Унаагаа юүлж, уналгаа бэлдсэн болохоор удахгүй гурван сая дахь иргэнээ тосч авах гэж байна гэж. Энэ чинь одоо “Болор цом”-д орж байгаа шүлэг юм уу. Адуунаас болоод хүүхэд өсөөд байгаа юм уу, хүн ам өсөхгүй байгаа нь адуун сүргийн өсөлттэй холбоотой юм уу” гэсэн юм.
URL: