Байртай болохын тулд багагүй өрөнд орох нь ээ …

32_077dc938c65f23862f88c6a775f2057711857d05Нийслэлд оршин суугаа иргэдийн ихэнх нь гэр хорооллын айл өрхүүд байдаг. Хөдөө орон нутгаас хотод оршин суухаар ирж буй айлуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь ийн гэр хорооллын айлын тоо өсөх болсон. Үүнээс улбаатай агаарын бохирдлын хэмжээ ихэссээр байгаа. Өвлийн улиралд гэр хорооллын айлаас маш их утаа гардаг. Учир нь мод нүүрс түлсэнээр ийн утаа гарч агаарын бохирдлын хэмжээ аюултай хэмжээнд хүрээд байгаа юм.

 

Арга ч үгүй биз. Гэр хорооллын айл өрхүүд өвлийн улиралд гал түлэхгүйгээр амьдрана гэж байхгүй. Мэдээж гол түлэх нь тодорхой. Өнөөдөр тэдгээр гэр хорооллын айл өрхүүд орон сууцтай болох хүсэл байвч санхүүгийн асууудал дээр гацаад байгаа. Нийгэм эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед шууд орон сууцтай болно гэдэг үлгэр. Хүн болгон тохь тухтай орчинд амьдрахыг хүсдэг. Гэвч манай улсад тухтай амьдрах боломж байхгүй байгаа бөгөөд эдийн засгийн хямрал үргэлжилсээр буй. Ипотекийн зээл буюу орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш зээлд хамрагдах иргэдийн тоо өссөөр байгаа билээ.

 

Ийн эрэлт ихэсч буй энэ үед барилгынхан орон сууцны үнийг нэмсэн нь дахин нэг хүндрэл бий болж байгаа юм. Угтаа бол дээрх зээлийн хөтөлбөр нь иргэдэд богино хугацаанд зээлийн журмаар орон сууцтай болох боломжыг бүрдүүлж байгаа ч үнэ нэмэгдсэнээр төлөх өрийн хэмжээ өснө гэсэн үг. Ийн урт хугацаанд өртэй байх нь тийм ч сайн хэрэг биш. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй үнэ ханш эдийн засгийн хямралыг хэрхэн яаж даван гарах вэ? Гэдэг асуудал болоод буй. Үүнээс гадна Нийслэлийн  21 байршилд 34 компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа аж. Эдгээр байршилд 13 мянга 524 нэгж талбарын 1325.8 га талбай хамрагдаж байгаа юм.

 

Мөн дахин төлөвлөлтийн бүсэд нийт  69 мянга гаруй иргэн амьдарч байгаа юм байна. Одоогоор төсөл хэрэгжүүлэгч компаниуд 694 нэгж талбарын 34.7 га газрыг бүрэн чөлөөлж тус талбайдаа 3200 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байна.  Үүнээс 2014 ондоо багтан 1487 айлын орон сууц ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа. Улмаар 2015 оны I улиралд нэмж ашиглалтад орох орон сууцны тоог нэмж тооцвол II улиралд багтан 4000 орчим айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байгаа юм. Тухайлбал Чингэлтэй дүүргийн 13 болон 15 дугаар хороонд төсөл хэрэгжүүлж байгаа “Буурал Сутай” компани эхний ээлжийн 88 айлын орон сууцны барилгын газар шорооны ажил, суурийн цутгалтын ажлыг гүйцэтгэсэн гэж мэдээллээ.

 

Зарим томоохон бүтээн байгуулалтуудын тухайд Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлж байгаа “Жи Ди” компани 4159 айлын 51 барилга байгууламж барих төлөвлөгөөтэй байна. Мөн Баянзүрх дүүрэгт “Бүрд” констракшн 8960 айлын, “Гангар Инвест” 5600 айлын, “Баганат Өргөө” компани 4640 айлын орон сууцны барилгын төслийг хэрэгжүүлж байна. Сүүлд 21 байршлын таван хэсэгт төсөл хэрэгжүүлэх дөрвөн аж ахуйн нэгж ажил эхлэх эрх бүхий “Батламж”, нийслэлийн Засаг даргын захирамжаа хүлээж авсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу дээрх аж ахуйн нэгжүүд нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд газар эзэмшигч бичиг баримтын зөрчилгүй иргэдийн 75 хувиас дээштэй нь хоёр талт гэрээ байгуулсан. Ингэснээр цаашид гурван талт гэрээ хийж, бүтээн байгуулалтын ажлаа эхлэх боломж бүрдээд байгаа юм.

 

Энэ мэтчилэн гэр хорооллын айл өрхийн тоог бууруулж орон сууцжуулахаар дахин төлөвлөлт хийж байгаа бөгөөд ийн Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд орон сууцжисанаар шүдний өвчин болоод буй агаарын бохирдлын асуудал бага ч атугай шийдэгдэх юм. Хамаг учир нь гэр хорооллын айл өрхөд байгаа бус өнөөдрийн эдийн засгийн байдлаас шалтгаалж байгаа юм. Хэрэв эдийн засгийн хямрал нүүрлээгүй бол барилга орон сууц баригдах явц болоод иргэдийн худалдан авах чадамж сайн байх байсан.

 

Гэвч өнөөдрийн эдийн засгийн байдал тийм ч сайнгүй байгаа ба иргэд өрнөөс өрний хооронд амьдарч байна. Цалингаас цалингийн хооронд амьдрах нь амжиргааны түвшинг дээшлэхүйц биш байгаа бөгөөд сарын цалин нь хаанаа ч хүрэхгүй хоосон хонох айлын тоо олширчээ. Ийн хямраад буй эдийн засгийн сэргэхэ ажил хийх хэрэгтэй. Иргэдийн амжиргааны түвшин доошилсоор байгаа нь илт ба хэсэг хүмүүс нь баяжсаар баян ядуугын ялгаа илт гарах болсон. Хэсэг баяжаад буй хүмүүс бол эрх мэдэлтнүүд. Тэдгээр эрх мэдэлтнүүд иргэдийн хөдөлмөрийг шулж татаварын мөнгөөр гэдэс цатгалан явж байна. Харин иргэд тэдний гэдсийг өлсгөхгүйн тулд нойр хоолгүй ажиллаж байгаа мэт.

undesten


URL:

Сэтгэгдэл бичих