Хоёр хүний аминд хүрсэн “Зуншин” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардаж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх Барилга, хот байгуулалтын яаманд албан тоот илгээн, удаа дараа осол хэрэг гаргаж, хоёр хүний аминд хүрсэн “Зуншин” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардлаа.
Хэргийг сануулбал, Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэр “Гэсэр” сүмийн уулзварын зүүн талд баригдаж буй “Макс өргөө” компанийн барилга дээрээс өргөгч цамхагийн төмөр унаж, замын хөдөлгөөнд оролцож явсан “LAND-200″ маркын автомашин дээр унаж жолооч нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг оны эхээр гарсан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих