“Miss Mongolia” тэмцээний ялагч өнөөдөр тодорно
Өнөөдөр “Miss Mongolia” тэмцээний ялагч тодрох юм байна. Энэхүү тэмцээнийг Мисс Монголиа Холбооноос 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Тус холбоо нь Монгол орны гоо сайхан, үнэт зүйлийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинаа сурталчилан таниулах эрхэм зорилготой энэ тэмцээн залуучууд тэр дундаа охид бүсгүйчүүдийн нийгмийн идэвхи оролцоо, боловсролыг дээшлүүлэх зорилгоор дээрх тэмцээнийг зохион байгуулдаг билээ.
“Miss Mongolia” тэмцээний ялагч олон улсын томоохон нэр хүндтэй тэмцээн болох “Miss International” тэмцээнд Монгол бүсгүйчүүдээ төлөөлөн оролцож эх орныхоо төдийгүй өөрийн эрхэм хүндтэй нэр алдараа дэлхийд дуурсгах боломжтой юм.
“Miss Mongolia 2014” тэмцээнд хот, хөдөөгийн 70 гаруй оролцогчоос тунаж үлдсэн бүсгүйчүүд маань гоо үзэсгэлэн, энх тайвны элч болж эх орныхоо болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өрсөлдөн оны шилдэг болхын төлөө, олон улсын миссийн тэмцээний жишгээр Мисс Фото, Мисс Спорт, Мисс Авъяас, Мисс Модеь, Мисс Бикини, Мисс Гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) гэсэн төрлөөр тус тус өрсөлдсөн бөгөөд одоо “Miss Mongolia 2014″ наадмын сүүлчийн шалгаруулалт болох үндэсний ялагчийг тодруулах финалын шоу маань Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр буюу 10 сарын 4-ний 14:00 цагаас зохион байгуулагдах юм байна.
URL: