Н.Алтанхуягийн ТАЛ ЕЭВЭН

000005915-АРВАН ЯАМЫГ ТАВ БОЛГОЖ, ЕСӨН САЙДЫН ДАВХАР ДЭЭЛИЙГ ТАЙЛСАНГҮЙ, ЗУРГААН ЯАМЫГ ГУРАВ БОЛГОЖ, ТАВАН САЙДЫН ДАВХАР ДЭЭЛИЙГ ТАЙЛАХ НЬ-

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг зэрэг хашиж “давхар дээл”-тэй байж болохгүй гэсэн гол зарчмаа Засгийн газрын тэргүүнээр хийлгэж чадлаа. Гэсэн хэдий ч энэ бол зорилгодоо хүрээгүй, эхний алхам мэт харагдаж байна.

Ерөнхий сайд өчигдөр ихэнх яамдаа нэгтгэж цөөлөх бус зургаан яамыг нэгтгэж гурав болгон, цаашдаа 13 яамтай ажиллах санал оруулсан. Чиг үүрэг нь нэгдэж буй ЗУРГААН яамны ТАВАН сайд ( Зам тээврийн сайдыг хасаад) давхар дээлээ тайлж, УИХ-ын гишүүн гэсэн дан дээлтэй байхаар болж байх шиг байна. Учир нь Ерөнхийлөгч Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг хийхдээ “УИХ, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихгүй байх буюу “давхар дээл”-ийг тайлах зарчмыг хатуу баримталж ажиллахыг анхааруулж байна” гэдгээ илэрхийлсэн.

Гэтэл иргэдийн дунд явуулсан судалгаа, мэдээний сайтуудын сэтгэгдэл зэргээс харахад зургаа биш АРВАН яамыг нэгтгэж тав болгох, бүтэц үүрэг нь нэгдэж буй АРВАН яамны ЕСӨН сайдын ( Зам тээврийн сайдыг хасаад) давхар дээлийг тайлуулж, дан дээлтэй болгох хүлээлт байна. Иргэдийн дунд чиг үүрэг нь нэгдэж гурав болж байгаа зургаан яамнаас гадна:

-Соёл, спорт, аялал жуучлалын яамыг Боловсрол шинжлэх ухааны яамтай, Хөдөлмөрийн яамыг Хүн амын хөгжил, Ниймгийн хамгааллын яамтай нэгтгэж зургаа биш арван яамыг тав болгон өөрчлөх хүлээлт, шүүмж байна.

Ингэснээр засгийн газрын бүтэц цомхон, ажил нь ч хурдтай болж, “Давхар дээл”-түүд ЕСӨӨР буурах ажээ. Гэтэл Засгийн газрын тэргүүн ингэсэнгүй, “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Боролдойгийн ноёндоо барьдаг “Тал еэвэн” шиг бүтцийг Ерөнхийлөгч болоод олон нийтэд танилцуулсан.

Ямартай ч Засгийн газрын тэргүүнээс АРВЫГ ТАВ БИШ, ЗУРГААГ ГУРАВ болгох санал гарлаа. Энэ өөрчлөлт нь зүгээр л нэг удаадаа аргалаад, хуураад өнгөрөх зүйл биш, улс төрийн энэ их талцлыг дуусгаж, намжаагаасай.

Н.МЯГМАР

http://zaluu.com/


URL:

Сэтгэгдэл бичих